
Монгол эмнэлгийн зүрхний тасгийн дарга Бай Юйхуа эмчийн баг хамт олон энэ удаагийн үйл ажиллагааг зохион байгуулж, иргэдийн цусны даралт, цусан дахь чихрийн хэмжээ зэрэгт шинжилгээ хийж, судас барьж оношилж зөвлөгөө өгсөн байна.
Эмчийн сурвалжит гэр бүлд төрж өссөн Бай Юйхуа эмч бага насандаа ээжээсээ судас барихыг сурч байгаад сүүлийн үед лам эмчээс судас барих мэргэжлийг өвлөн сурчээ. Тэрээр мөн Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуульд суралцан доктор цол хамгаалж тус сургуулийнхаа эрдмийн зөвлөлийн гишүүн, докторын удирдагч багш болжээ. Бай Юйхуа эмч 30 гаруй жилийн эмчилгээний туршлагаараа зүрхний бүх төрлийн өвчин, цусны даралт өндөр, харшлын чанартай хамрын өвчин, тархины судасны түгжрэл, зүрх судасны өвчин зэрэг олон төрлийн өвчин эмчилж байна.


