Хөххотын Гаалийн газраас үндэсний татвараас чөлөөлж аж ахуйн нэгжид ашиг олгох бодлогын дагуу хэрэгжүүлж, аж ахуйн нэгжийн хувьд үнэнхүү ачааллыг бууруулж чадсан байна. Үүнд энэ оны 01-05 дугаар сард Хөххотын Гаалийн газраас татвараас чөлөөлөх 1062 саналыг баталсан нь 96.9465 сая ам.долларын өртөгтэй тэнцсэний зэрэгцээ татвараас чөлөөлсөн өртөг 77.0394 сая юаньд хүрчээ хэмээн мэдэгджээ.
Цар тахлын хугацаад Хөххотын Гаалийн газраас Улаан загалмай зэрэг буяны ажил буюу тусламжийн хүчин чадал бүхий байгууллага нэгжийг удирдан дагуулж “Цаас хэрэгжихгүй” аргаар татвараас чөлөөлөх өргөдлийг шийдсэн байна. Үүнчлэн Гаалийн газрын ажлын зохицуулалтаар татвараас чөлөөлөхөд холбогдох бичиг материалыг шалгаж батлах зэрэг аргаар цар тахлаас сэргийлэх бараа бүтээгдэхүүний хамгийн хурдтай нэвтрэхийг баталж чаджээ. Энэ он гарснаас хойш Хөххотын Гаалийн газар тахлаас сэргийлсэн тусламжийн барааг татвараас чөлөөлөх гэрчилгээ 24 ширхэг хүлээн авсан бол баталсан барааны өртөг 1.5971 ам.долларт хүрч, татвараас чөлөөлсөн өртөг 2.2601 юаньд хүрсэн байна.
