solongonews
Төвдийн Али нутгийхан цахим худалдааг дэмжин хөгжүүлж байна
2018-03-23 14:59
БНХАУ-ын Төвдийн ӨЗО-ны Али нь далайн түвшнээс дээш 4700 метр өргөгдсөн алслагдсан бүс нутаг юм.

Аличууд 2014 оноос цахим худалдаа буюу Е-бизнесийг нутаг орондоо түгээн дэлгэрүүлж эхэлжээ. Анх энэ нутагт цахим худалдааг дэмжигч компаниуд интернет бизнес эрхлэхтэй холбоотой 20 гаруй сургалт семинар зохион байгуулж, үүндээ 2500 хүнийг хамруулсан аж. Тэгвэл дээрх сургалтыг төгсөгчид өнөөдөр Хятадын цахим худалдааны салбарт амжилттай ажиллаж, интернет орчинд 33 дэлгүүр эрхэлж байгаа бөгөөд бүс нутагтаа 12 үйлчилгээний цэг байгуулан нутгийн онцлог 106 төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэгдсэн шугамаар борлуулж байна. 

Зөвхөн 2016-2017 оны хооронд Аличууд 21 сая юанийн өртөг бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг цахим  дэлгүүрээр борлуулсан бол цаашид энэ нутгийнхан цахим худалдааг илүү их дэмжин, арга технологио дээшлүүлэхээр хичээн ажиллаж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл