solongonews
Бээжин форум-2017 болж байна
2017-11-04 20:40
14 дэх удаагийн Бээжингийн форум энэ сарын 3-ны өдөр Бээжин хотод нээгдлээ.

Хятад, ОХУ, Япон, Египет, Пакистан зэрэг 50 гаруй улс орны албан тушаалтан, улс төрчид, судлаач нийт 300 гаруй төлөөлөгч Бээжинд цуглажээ. Форум нийгмийн хөгжлийн явц дахь үнэт зүйл, тогтолцоог ярилцаж, соёлын ялгаа зөрөөгөө ойлголцон, санаа бодлоо солилцон, харилцан суралцах шинэ арга замыг эрэлхийлж, нийгмийн хөгжлийн дэвшлийн шинэ арга замыг хайх эрхэм зорилготой.

“Соёлын эв нэгдэл болон хамтын хөгжил- өөрчлөлт дундах үнэт зүйл ба тогтолцоо” гэх сэдвийн тойронд явагдах энэ форум нь 3 өдөр үргэлжилж, төлөөлөгчид 8 дэд форумоор “Түүх болон дэлхийн хараан дахь нийгмийн өөрчлөлт”, “Соёлын уламжлал, харилцаан ба Нэг бүс нэг зам”, “Өөрчлөлтийн явц дэх эдийн засгийн хөгжлийн шинэ эрч хүч” зэрэг сэдвээр ярилцах юм байна.

Бээжингийн форум Хятадын Боловсролын яамны зөвшөөрлөөр 2004 оноос эхлэн тогтмол зохион байгуулагдаж , Бээжин Их сургууль, Бээжин хотын боловсролын зөвлөл, БНСУ-ын Дээд Боловсролын консорциум хамтран зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурал болох юм. Өнөөгийн байдлаар 70 гаруй улс орны нийт 5000 гаруй төлөөлөгчид оролцжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл