Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар энэ сарын 27-ны өдөр Сөүл хотноо Хятад, Япон, Солонгосын хамтын ажиллагааны олон улсын 2021 форумыг зохион байгуулж, Нарийн бичгийн дарга нарын газар байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэсэн байна.
"Ирэх арван жил дэх Хятад, Япон, Өмнөд Солонгосын шинэ хэлбэрийн түншлэл" сэдэв бүхий энэхүү форумыг онлайн ба оффлайн хэлбэрийг хослуулан зохион байгуулав.
Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чун Юй-Ён нар баярын захидал илгээж, Хятад, Япон, Солонгосын хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газрын 10 жилийн ойд баяр хүргэсэн байна.
