Бээжинд халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй
2020-07-09 10:39
07-р сарын 08-нд Бээжинд халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй
07-р сарын 08-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Бээжин хотод халдварын шинэ тохиолдол, халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бол өвчний шинж тэмдэггүй нэг тохиолдол бүртгэгдэж, 32 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол, халдварын сэжигтэй тохиолдол, өвчний шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдээгүй юм. 06-р сарын 11-ний 00:00 цагаас 07-р сарын 08-ны 00:00 цаг хүртэлх байдлаар Бээжин хотод нийт халдварын 335 тохиолдол бүртгэгдэж, үүний дотроос 275 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 60 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өвчний шинж тэмдэггүй 26 тохиолдол эмнэлгийн ажиглалтад байсаар байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
