solongonews
Шинэ бүтээгдэхүүн, шинэ технологид тусгай павильон гарган өгчээ
2023-04-19 10:54
2023 оны Шанхайн олон улсын авто машины үзэсгэлэн 04 дүгээр сарын 18-наас 27-ны өдрүүдэд болно.

  

Энэхүү үзэсгэлэн нь дэлхийн анхны А зэрэглэлийн авто үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм

  Энэ удаагийн авто үзэсгэлэн нь 13 павильон нээж, үүнээс 9 павильонд дэлхийн олон газраас ирсэн хамгийн сүүлийн үеийн суудлын автомашинуудыг үзүүлнэ. Мөн автомашины хамгийн дэвшилтэт технологи, ханган нийлүүлэлтийн сүлжээний бүтээгдэхүүнд 3 павильон зориулжээ.

Шанхайн олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн дарга Жөү Миньхао:

- 1000 гаруй автомашин үйлдвэрлэгч компанийн 1500 гаруй автомашин үзэсгэлэнд тавигдана. Тэдгээрийн гуравны хоёр нь  цахилгаан авто машин байх болно гэж илэрхийллээ.

Германы Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Хилдегард Мюллер:

- Хятадын зах зээл  дэлхийн хамгийн чухал зах зээлийн нэг бөгөөд  илүү нээлттэй болсон гэж  бодож байна. Германы автомашины гуравны нэг нь Хятадад зарагддаг. Тиймээс улам нягт  харилцаа тогтоож, Герман дахь Хятадын компани, Хятад дахь Германы компаниуд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд туслахыг хүсэж байна гэж хэллээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл