solongonews
Зимбабве улсын Ерөнхийлөгч Мнангагва Хятадын вакцин хийлгэлээ
2021-03-25 11:33
Зимбабве улсын Ерөнхийлөгч Мнангагва энэ сарын 24-ний өдөр тус улсын аялал жуулчлалын Виктория Хүрхрээ хотод Хятадын Кэшин компанийн үйлдвэрлэсэн “Ковид-19”-ийн вакцин хийлгэж, вакцинжуулалтын хоёр дахь үе шат эхэлснийг зарлав.

Мнангагва бол Зимбабве улсын хэмжээн дэх анхны Кэшин вакцин хийлгэгч болсон бөгөөд Зимбабвегийн сөрөг хүчний намын удирдагч хүмүүс мөн тухайн өдөр вакцин хийлгэсэн байна. Вакцин хийлгэсний дараа тэрээр “Огт өвдөлт мэдрээгүй, ямар ч таагүй мэдрэмж төрөөгүй” гэдгээ хэлсэн байна. Сөрөг хүчний намын удирдагч вакцинд хамрагдсан нь Зимбабвегийн хувьд түүхэн ач холбогдолтой ба улс төрийн өөр намуудын эвлэрэл, эв нэгдлийг бэлгэдэж байгаа юм.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл