Шри Ланкын нийслэл Коломбо хот зэрэг хэд хэдэн газар цуврал дэлбэрэлт болж, олон зуун хүн амь осолдож шархадсантай холбогдуулж Хятад улсын дарга Ши Жиньпин: - Танай орны нийслэл Коломбо зэрэг газарт гарсан цуврал дэлбэрэлтийн улмаас олон хүн амиа алдаж, шархадсанд би Хятадын засгийн газар, ард түмэн болон өөрийнхөө нэрийн өмнөөс амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүс, мөн амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй сэтгэл нэгтэй буйгаа илэрхийлж байна. Хятадын засгийн газар, ард иргэд Шри Ланкын ард иргэдийн талд байгаа бөгөөд Шри Ланка улс орныхоо аюулгүй, тогтвортой байдлаа хамгаалахыг эрс дэмжинэ гэжээ.
Мөн өдөр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Шри Ланкын ерөнхий сайд Викрама Сингхад эмгэнэлийн цахилгаан илгээсэн байна.
