solongonews
Шилийнхот Эрээн хот чиглэлийн галт тэрэг туршилтын журмаар ажиллаж эхлэв
2016-09-05 21:46
Шилийнхот Эрээн хот чиглэлийн галт тэрэг туршилтын журмаар ажиллаж эхэллээ.

    Шилийнхот - Эрээн хот чиглэлийн галт тэрэг 9 дүгээр сарын 4–ний 11:00 цагт Эрээн боомтоос аяллаа эхлүүлсэн байна. Энэхүү аяллын галт тэрэг туршилтын журмаар ажиллаж эхэлснийг харуулж байгаа юм.

Тус галт тэрэг Шилийнхот, Авга хошуу, Сөнид зүүн хошуу, Эрээн хот зэрэг газруудаар дамжин өнгөрөх бөгөөд Жинин Эрээн чиглэлийн төмөр замын Ши Ли өртөөнд огтлолцох юм байна.  Шугамын нийт урт нь 375 километр болно.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл