Дижитал эдийн засгийг хөгжүүлж, дижитал Хятад улсыг байгуулах нь Хятадын үндэсний нөхцөл байдалд тулгуурлан шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн хөгжлийн чиг хандлагыг ойлгоход чиглэсэн ХКН-ын Төв Хорооноос хийсэн томоохон стратегийн ажил юм. Мөн энэ оны "Засгийн газрын ажлын тайлан" нь дижитал эдийн засгийн хөгжлийг сайжруулах, дижитал Хятад улсын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг бэхжүүлэхэд чухал зохицуулалт хийсэн нь хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох, орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, улс орны хувьд өрсөлдөхүйц шинэ давуу талыг бий болгоход чухал ач холбогдолтой юм.

Өнөөгийн эрин үед дижитал технологи үсрэнгүй хөгжиж, дижитал эдийн засаг өргөн тархаж, нэвтэрч байна. Өгөгдөл нь эдийн засаг, нийгмийн бүхий л үйл ажиллагааны үйлдвэрлэлийн гол хүч зүйл болж, хүн төрөлхтөнд өргөн уудам виртуал орон зай, сэтгэлгээний шинэ арга барилыг бий болгож, мөн байгаль, нийгмийг өөрчлөх шинэ арга замуудыг авчсан байна. 1980-аад оноос өнөөг хүртэл хэдхэн арван жилийн дотор өгөгдөл нь эдийн засгийн үйл ажиллагаа, нийгмийн харилцан үйлчлэлд туслах хэрэглүүрээс эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх гол хөдөлгөгч хүч болж хөгжин, дижитал эдийн засаг нь хамгийн хурдацтай өсөлттэй, хамгийн өргөн цацраг, хамгийн гүнзгий нөлөө бүхий салбар болсон юм. Дижитал технологи нь үйлдвэрлэлийн чиг үүргийг өөрчлөн зохион байгуулж, бизнесийн загваруудыг шинэчилж, шинээр гарч ирж буй үйлдвэрүүдийг төрүүлж, улс орон, бүс нутгийн харьцангуй давуу тал, үйлдвэрлэлийн үр ашиг, аж үйлдвэрийн бүтцийг өөрчилж, улмаар дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, өртгийн гинжин хэлхээний хөдөлмөрийн хуваагдал, өрсөлдөөнд нөлөөлж байна. Аж үйлдвэрийн хөгжлийг тэргүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, өрсөлдөх давуу талыг өөрчлөхөд дижитал эдийн засгийн чухал үүргийг дэлхийн улс орнууд өндрөөр үнэлдэг. Дэлхийн аж үйлдвэрийн тэргүүлэх байр суурийг хадгалж, ирээдүйн дэлхийн өрсөлдөөний ноёрхлыг тогтоохын тулд хөгжингүй орнууд дижитал стратегийг хэрэгжүүлж, дижитал эдийн засгийн хөгжлийг хурдасгаж байна.
Үүний зэрэгцээ Хятадын дижитал эдийн засаг ч эрчимтэй хөгжиж байна. Өнөөгийн байдлаар Хятаын дижитал эдийн засгийн цар хүрээ, том дижитал платформуудын тоо, дижитал талбар дахь ганц эвэрт компанийн/ 1 тэрбум доллараас дээш үнэлгээтэй, харьцангуй богино түүхтэй жагсаалтад ороогүй стартапуудын нэршил юм/ тоо ба нийт үнэлгээ зэрэг нь дэлхийн хэмжээнд тэргүүлж, дижитал технологийн түвшин ч мөн адил өндөр түвшинд байж, нэг бүлэг дижитал эдийн засаг хөгжсөн, дижитал аж ахуйн нэгжүүд цугларсан бүс нутаг, хотууд бий болсон юм. Дижитал технологи нь үндэсний эдийн засгийн янз бүрийн салбарт нэвтэрч, нэгдсээр байгаа нь үндэсний эдийн засгийг хүчирхэгжүүлэх, өндөр чанартай хөгжлийг дэмжих чухал хүчин болж байна. 2020 онд цар тахал гарснаас хойш дижитал технологи нь тахлаас нарийн урьдчилан сэргийлэх, хянах, үйлдвэрлэл, хөгжлийг хурдацтай сэргээхэд гол үүрэг гүйцэтгээд зогсохгүй хэрэглээг хангах, ажил эрхлэлт тогтворжуулах, хангамжийн гинжин хэлхээг жигд байлгах "тогтворжуулагч" болсон юм.
Хятад улсын хувьд дижитал эдийн засгийг хөгжүүлэх нь технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн шинэ боломжуудыг ойлгох стратегийн сонголт юм. Хөгжлийн шинэ хэв маягийг бий болгохын тулд дижитал технологи нь өгөгдөл үүсгэх, урсгалыг хурдасгаж, өгөгдөл олборлох, дүн шинжилгээ хийх чадварыг сайжруулж, нийлүүлэлтийн гинжин хэлхээний янз бүрийн холбоос дахь аж ахуйн нэгжүүд, аж ахуйн нэгжүүд болон хэрэглэгчид зэрэг зах зээлийн гол цогцын мэдээллийн тэгш бус байдлыг ихээхэн өөрчилж, хүчин зүйл, нөөц, бүтээгдэхүүн, үйлчилгээний хурдацтай урсгалыг дэмжиж, дотоодын болон олон улсын эргэлтийг илүү жигд болгожээ. Орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхийн тулд өндөр инноваци, хүчтэй нэвтрэлт, өргөн хүрээг хамарсан дижитал технологи нь өндөр технологийн агуулгатай, өндөр нэмүү өртөг бүхий эдийн засгийн шинэ салбаруудыг бий болгоод зогсохгүй түүнчлэн уламжлалт аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийг ахиулж, бүтцийг оновчтой болгож, эдийн засгийн чанар, үр ашиг, хүч чадлын өөрчлөлтийг хурдасгах болно.
Хятадын том эдийн засаг, аж үйлдвэрийн иж бүрэн ангилал, харьцангуй бүрэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, зах зээлийн олон гол цогц, дэлхийн хамгийн олон тооны нетизэнчүүд нь дижитал хэрэглээний олон хувилбар, асар их мэдээллийн нөөцийг бий болгож, энэ нь Хятадын дижитал эдийн засагт хүчирхэг, сайн, том болох үндэс суурь болсон байна. Цаашид гол цэгүүдийг тодорхойлох ёстой бөгөөд үр ашиг, шударга ёсыг хослуулснаар инновацийн боломжийг олж илрүүлэх, нөөцийн хуваарилалтыг оновчтой болгоход зах зээлийн механизмын давуу талыг бүрэн дүүрэн ашиглахаас гадна, мөн дэд бүтцийн бүтээн байгуулалтад засгийн газрын гүйцэтгэх үүргийг бүрэн гүйцэд гүйцэтгэж, томоохон арга хэмжээнд хүчин чармайлтаа төвлөрүүлж, институцийн орчин зэрэг талаас нь хангаж, Хятадын дижитал эдийн засгийн асар их нөөц бололцоогоо тасралтгүй нээх болно.
Нэг. Үндсэн технологийн тэмцэлд тэмцэх. Дижитал эдийн засаг нь дэлхийн өрсөлдөөний анхаарлын төвд байдаг бөгөөд гол нь үндсэн технологийн өрсөлдөөн юм. Сүүлийн жилүүдэд чипний хомсдол, "нийлүүлэлтийн тасалдал" нь дэлхийн аж үйлдвэрийн аюулгүй байдалд ноцтой нөлөөлж, дэлхийн томоохон улс орнууд чипний үйлдвэрлэлийн стратегийн төлөвлөлтийг бэхжүүлэхэд түлхэц болсон юм. Ирээдүйд хиймэл оюун ухаан, блокчэйн зэрэг дижитал үндсэн технологиудын төлөөх өрсөлдөөн маш ширүүн байх болно. Тиймээс бие даасан инновацийн чадварыг нэмэгдүүлэх, үндсэн технологийг эзэмших нь дижитал эдийн засгийг хөгжүүлэх нэн тэргүүний зорилт юм.
Хоёр. Дижитал салбарын хөгжлийг эрчимтэй дэмжих. Дижитал үйлдвэржилт ба үйлдвэрлэлийн дижиталчлал нь дижитал эдийн засгийн хоёр жигүүр бөгөөд бие биенээ нөхөж байдаг.
Гурав. Дижитал эдийн засгийн засаглалын түвшинг үр дүнтэй сайжруулах. Дижитал засаглал нь дижитал эдийн засгийн хөгжлийг стандартчилах, хүмүүсийн сайн сайхан амьдрах өсөн нэмэгдэж буй хэрэгцээг илүү сайн хангах баталгаа юм. Одоогийн дижитал засаглал нь платформын монополь, хөрөнгийн эмх замбараагүй тэлэлт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууцлал, технологийн ёс зүй гэх мэт олон сорилттой тулгарч байгаа бөгөөд виртуал орон зайгаас бодит ертөнцөд тархах эрсдэл гарч байна. Эдгээр шинэ үзэгдэл, шинэ асуудлуудын хувьд уламжлалт засаглалын дүрэмд бүрэн хяналт тавихад хүндрэлтэй байгаа тул Хятадын дижитал эдийн засгийн засаглалын тогтолцооны шинэчлэлийн түвшин, засаглалын чадавхийг нэн даруй сайжруулах шаардлагатай байна.
