Тус уулзалтын нээлтийн ажиллагаанд Азийн 50 шахам орны албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн төлөөлөл болох 400 гаруй төлөөлөгч оролцсон байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун чуулга уулзалтад баярын цахилгаан ирүүлж, өнөөгийн дэлхий ертөнцийн өрсөлдөөн сорилтод гол төлөв хүмүүнлэгийн туслалцаа шаардагдах болсон. Энд байгалийн гамшиг болон цаг уурын өөрчлөлт зэрэг нөлөөлж байгаа бөгөөд 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь эдгээр асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдүүллээ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран холбогдох зорилтыг биелүүлэхийн төлөө хүчин зүтгэл гаргахыг уриалж байна гэжээ.
Чуулга уулзалтад олон орны судлаачид мэдээлэл харилцаа холбооны технологи, одоогийн хэвлэл мэдээллийн орчин, өрсөлдөх чадвартай хэвлэл мэдээллийн агуулгыг боловсруулах зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна. Уулзалтын үеэр Ази-Номхон далайн бүсийн радиогийн хөгжлийн байгууллага сүүлийн хэдэн жилийн ололт амжилтаа танилцуулж, цаашид олон цуврал арга хэмжээ зохиож 26 гишүүн орон болон 60 нэгдмэл сонирхолтой гишүүн орнуудын радио, хэвлэл мэдээллийн түвшинг дээшлүүлэхийг уриалсан байна.
Дашрамд дуулгахад Азийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагын ХIУ чуулга уулзалт 2017 онд Хятадын Чиндао хотноо зохион байгуулагдах юм байна.
