solongonews
Хайртынгаа төрсөн өдрөөр нь яаж баярлуулах вэ?
2015-12-28 18:21
Хайрт залуугийнхаа төрсөн өдрөөр нь хэрхэн баярлуулах гэж байна? Хэрэв та яахаа мэдэхгүй байгаа бол ганцаараа биш шүү. Бүх бүсгүйчүүд үүний талаар 7 хоногийн өмнөөс бэлдэж эхэлдэг. Хэзээ ч мартагдашгүй гайхалтай өдрийг бүтээгээрэй.
 
 
 
1. Аялалд авч яваарай
Хэрэв таны найз залуу гадуур байх дуртай бол романтик аялалд уриарай. Та 2 өдрийг агаар салхинд гарч адал явдлаар дүүрэн, аз жаргалтай өнгөрөөнө гэдэгт итгэж байна.
 
2. Түүний дуртай хоолыг бэлдэх
Хэрэв та түүний хамгийн дуртай хоолыг хийж чаддаг бол яагаад энэ онцгой өдөр хийж өгч болохгүй гэж? Хоолыг бэлдэхдээ ямар нэг шинэ зүйл олж бодоорой. Хайртай бүсгүй нь амттай хоол бэлдэж өгөхөд бүх эрэгтэй хүн дуртай байдаг. 
 
3. Анхаарал халамж тавих
Тухайн онцгой өдөр түүндээ анхаарал маш ихээр тавиарай. Гэртээ байхдаа компьютер, зурагт гэх мэт сошиал медиа төхөөрөмжүүдийг унтааж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлээрэй.
 
4. Түүний дуртай дессерт бэлдээрэй
Хүн бүхэн төрсөн өдрөөрөө бялуу иддэг. Гэвч үүнээс ямар нэгэн өөр, шинэ зүйл бодож олох хэрэгтэй. Бялуун дээр “HAPPY BIRTHDAY” гэсэн лаа асааж хүслийг нь шивнүүлээрэй. Шинэлэг бөгөөд гайхалтай байх болно.
 
5. Хайртынхаа дуртай өдөрлөг/үдэшлэгийн тасалбар бэлэглэх
Тэр юунд дуртайг та л мэднэ. Хэрэв тэр театрт жүжиг үзэх дуртай бол жүжгийн билет, шинэ киноны нээлтний билет, ямар нэгэн үдэшлэгийн билет бэлэглэвэл тэр дуртайяа хамт очих болно. 
 
6. Хайрын захидал бичээрэй
Түүнд хичнээн хайртайгаа захиандаа шингээж, мөн төрсөн өдрийн мэндчилгээ бичиж халуун дулаан үгсээр түүний зүрхийг дулаацуулаарай.
 
7. SURPRISE PARTY
Хамгийн гайхалтай арга бол гэр бүл, найз нөхдөөрөө бүгдээрээ цугларч үдэшлэг зохиох. Хэрэв та том үдэшлэг зохиох гэж байгаа бол зочддоо сарын өмнөөс хэлж сануулж байхыг мартаж болохгүй шүү. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл