Төгс төгөлдрийн илэрхийллийг "Цам интерьер"-ээс
2015-12-28 18:21
Хань бид хоёр сайн ярилцаж, судалж үзээд "Цам интерьер" гэдэг компаниар байрандаа засвар хийлгэсэн. Зочны өрөө болон гал тогоогоо тохижуулах гэрээ хийсэн ч тэднийх ажлаа дуусгаад нэмээд бүр үүдний өрөөний маань шадны гарницийг солиод өгсөн шүү. Үйлчилгээгээ үзүүлээд дээр нь нэмээд сэтгэлээ гарган бэлэг барьсанд нь маш их талархаж байгаагаа нуух юун.
Хэдэн сарын өмнө хоёр найз маань байраа зассан юм. Даанч хямд төсрийг нь бодоод нөхөр нь хувь хүмүүсийг хөлсөлсөн нь алдаа болчихсоныг өөрийн нүдээр харлаа. Ханын обой цаас нь эхнээсээ хуулраад, солиулсан пракетан шал нь овойж товойгоод ёстой л "Сахил хүртээд шал дордов" гэгч болсон байлаа.

Харин манайх хоёр жаахан хүүхэдтэй болохоор ханын обой бараг л байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Гал тогоо болон зочны өрөө уран зургийн талбар болоод дуусч байсан юм. Тийм болохоор хань бид хоёр сайн ярилцаж, судалж үзээд "Цам интерьер" гэдэг компаниар байрандаа засвар хийлгэсэн. Зочны өрөө болон гал тогоогоо тохижуулах гэрээ хийсэн ч тэднийх ажлаа дуусгаад нэмээд бүр үүдний өрөөний маань шадны гарницийг солиод өгсөн шүү. Үйлчилгээгээ үзүүлээд дээр нь нэмээд сэтгэлээ гарган бэлэг барьсанд нь маш их талархаж байгаагаа нуух юун.

Бас эргээд хариуцлага тооцож болохооргүй хүмүүсийг хөлсөлж байхаар буух эзэн буцах хаягтай, хамгийн гол нь чанарын өндөр төвшинд ажлаа гүйцэтгэдэг компанийг хөлслөх нь хамгийн чухал гэдгийг ингэж л ойлгосон доо. Манайд ирсэн хүн бүр цаанаа л сэтгэл хангалуун байдаг нь төгс тав тух, тухлаг орчныг бүрдүүлж чадсаных гэж би олзуурхдаг юм.
Дотоод заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ компани 200 гаруй айлын өнгө төрхийг өөрчилж, гэрийн эздийн мөрөөдлийг биелүүлж чаджээ. Тэгээд зогсохгүй айл бүрт төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, заавал нэг бэлэг болгох зүйл үлдээдэг.
"Мөрөөдлийн байшин"-гаа бүтээх хүсэлтэй бүсгүйчүүддээ хэрэг болгох үүднээс энэ компанийн талаар судалж мэдсэнээ хуваалцахгүй өнгөрч боломгүй санагдлаа.

"Цам интерьер" компани байгуулагдаад таван жил болжээ. Дотоод заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ компани 200 гаруй айлын өнгө төрхийг өөрчилж, гэрийн эздийн мөрөөдлийг биелүүлж чаджээ. Тэгээд зогсохгүй айл бүрт төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, заавал нэг бэлэг болгох зүйл үлдээдэг. Тэдний мэргэжилтнүүд салбартаа 20 гаруй жил ажилласан туршлагатай хүмүүс байдаг болохоор хамгийн чанартайг нь эзэгтэй танд амлаж байна лээ.
Айл бүрийн хамгийн өнгөлөг бөгөөд тохилог байх ёстой газар бол мэдээж, зочны өрөө. Зочны өрөө ямар байхаас тэр айлд зочилсон хүний тав тух хамаардаг ч гэж хэлж болохоор. Тохитой, тухтай айлд ороод хэдхэн хором саатаад гарахад хүртэл нэг их сайхан амарчихсан юм шиг болдог нь ч учиртай биз. Сайхан орчин өөрөө сайхан энергийн төв нь болдог учраас ийм байж мэдэх л юм.
Жишээ нь, "Цам интерьер"-ийнхэн зочны өрөөнд нь камен зуух болоод түүний дагалдах тохижилтыг төгс хийж чадна. Камен зуух цаанаа л эрч хүч, зөөлөн тайван орчныг бэлэглэдэг шидтэй эд. Гэхдээ түүнийг төгс тохижилтгүйгээр төсөөлөх аргагүй юм.

Айл бүрийн гэрийн том, жижиг нь интерьер дизайнд ерөөс хамаагүй юм. Гол нь зөв шийдлээр зөв тохижуулбал таван ханатай гэр, дөрвөн цонхтой орон сууц ч ялгагдах юмгүй хаадын өргөө шиг болж болох билээ. Жишээ нь, "Цам интерьер"-ийнхэн зочны өрөөнд нь камен зуух болоод түүний дагалдах тохижилтыг төгс хийж чадна. Камен зуух цаанаа л эрч хүч, зөөлөн тайван орчныг бэлэглэдэг шидтэй эд. Гэхдээ түүнийг төгс тохижилтгүйгээр төсөөлөх аргагүй юм.

Үүнээс гадна таазныхаа гэрэлтүүлгийг шийдэх хамгийн сүүлийн үеийн загварыг тэднийх санал болгож байна лээ. Өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэх төгс шийдэл бол таазны олон жижиг гэрэлтүүлэг. Өнгө үзэмжийн хувьд ч эзэддээ тансаг, бас тав тухыг мэдрүүлдэг энэ тохижилтыг манайх ч бас сонгосон гэдгээ хэлэхийг бас хүслээ.

Эдгээрээс гадна бас нэг чухал зүйлийг онцлохгүй өнгөрч болохгүй биз ээ. Хүүхэд бүр л кинонд гардаг шиг давхар ор, мөрөөдлийн өрөөтэй болохыг хүсдэггүй гэж үү. Тиймээс хүүхдүүдийнхээ мөрөөдлийг биелүүлэхээр хань бид хоёр тэднийхээр хоёр хүүхэддээ давхар ор хийлгэсэн. Дөнгөж угсраад дуусаагүй байхад манай хоёр тэсэлгүй дэвсгэр, хөгжлөө засаад уралдаад л гарчихсан. Хүүхдүүдийнхээ мөрөөдлийг биелүүлж, хүслийнх нь орыг "Цам интерьер"-ээр хийлгэсэндээ ч бид их баяртай байгаа.
Цаашдаа ч үргэлж "Цам интерьер"-ийг сонгох нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Яагаад гэвэл чанартай, найдвартай үйлчилгээ, хамгийн гол нь сэтгэл ханамжийг хамгийн дээд цэгт нь хүргэх чадвар тэдэнд л байна.
Тиймээс, төгс төгөлдрийн илэрхийлэл "Цам интерьер" гэдгийг бүү мартаарай, бүсгүйчүүд ээ. Бүсгүй хүний мэргэн сонголт гэр орны тань өнгө жавхааг улам бүр нэмнэ гэдэгт бүү эргэлзээрэй.



"Цам интерьер" компанийн холбогдох утас: 99920909, 95095368
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
