solongonews
Хятадын цахилгаан тээврийн хэрэгслийн брэнд Герман улсад анхны хэрэглэгчийн төвөө нээлээ
2022-12-21 13:31
Хятадын цахилгаан тээврийн хэрэгслийн брэнд Герман улсад анхны хэрэглэгчийн төвөө нээлээ.

Хятадын цахилгаан машины NIO брэнд Герман улсын нийслэл Берлин хотод анхны NIO төвөө байгуулж олон нийтэд нээлтээ хийлээ. Энэ нь мөн Европт байгуулагдсан NIO-ийн хоёр дахь хэрэглэгчийн төв юм.

NIO Европын дэд ерөнхийлөгч Жан Хүй 12-р сарын 16-нд Берлинд болсон NIO төвийн хэвлэл мэдээллийн нээлттэй өдөрлөг дээр NIO 2015 онд Германд дизайны төв байгуулж, дэлхий дахины төлөвлөгөөгөө эхлүүлсэн гэж хэлжээ. NIO нь 2022 оны 10-р сараас эхлэн Германы хэрэглэгчдэд бүрэн туршлага олгосон юм. Тухайлбал, орон нутгийн сэлбэгийн станцыг барьж цахилгаан тээврийн хэрэгслийн батарей солих үйлчилгээ үзүүлэх, NIO төвүүдийг нээх зэрэг болно.

Түүнчлэн NIO нь ухаалаг цахилгаан тээврийн хэрэгслээс эхлэн орон нутгийн хэрэглэгчдийн нийгмийн дүүргийг бий болгохын тулд Германы Франкфурт, Дюссельдорф, Гамбургт зэрэг газар оронд нэн олон NIO төв нээхээр төлөвлөж байгаа юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл