Ши Жиньпин Японы эзэн хаан Акихитод эмгэнэлийн цахилгаан илгээв
2016-04-19 11:56
Ши Жиньпин Японы эзэн хаан Акихитод эмгэнэлийн цахилгаан илгээв
Энэ сарын 18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Японы Кумамото мужийн хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан Японы эзэн хаан Акихитод цахилгаан илгээж, эмгэнэл илэрхийлэв.
Ши Жиньпин цахилгаандаа: - Танай оронд хүчтэй газар хөдлөлт болж, олон хүн эндэж шархдан, эд хөрөнгө ихээр хохирсонд маш цочирдов. Миний бие Хятадын Засгийн газар болон ард түмэн, мөн өөрийнхөөнэрийн өмнөөс газар хөдлөлтөд амь насаа алдагсдын хойноос эмгэнэн гашуудаж, нас барагсдын ар гэр болон бэртэж гэмтсэн хүмүүст сэтгэлийн дэм үзүүлж байгаагаа илэрхийлж байна. Танай ард түмэн гайгамшгийг даван туулж, орон гэрээ дахин сэргээн босгож чадна гэдэгт итгэж байна гэжээ.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх
