solongonews
Импортын II экспогийн бэлтгэл ажлыг хурдасгаж, 200 мянга гаруй гэрчилгээ тараав
2019-10-08 15:42
Импортын II экспогийн бэлтгэл ажлыг хурдасгаж наана нь 200 мянга гаруй гэрчилгээ тараав.

Хятадын олон улсын импортын II экспогийн бэлтгэл ажлыг хурдасгах хүрээнд тус экспо эхлэхээс 30 хоногийн өмнө 200 мянга гаруй гэрчилгээг тараажээ.

Анхдугаар импортын экспотой харьцуулахад энэ жил гэрчилгээг урьдчилан тараасны зэрэгцээ эхний гэрчилгээг экспод оролцогч болон мэргэжлийн үзэгчдэд олгосноороо онцлог болж байна. Онцолбол, импортын II экспо нь гэрчилгээ бичиг баримтын хувьд шинэчлэл хийж чадсан аж.

Экспогийн бичиг баримт бүртгэлийн төвийн ажилтан Лү Жөү хэлэхдээ, “Энэ удаагийн экспогийн бичиг баримтын төрөл зүйлийг илүү нарийвчлалтай, удирдан зохицуулахад хялбар болгосон ба бүртгэлийн систем, бичиг баримт гаргуулах систем болон логистик системийн өгөгдлийн харилцан үйлчлэлээр дамжуулан оролцогчдын бүртгэлийг нарийвчлалтай үзэх боломжтой бөгөөд бүхий л үйл явцын ил тод байдал, нөхөн хийх боломжийг сайжруулсан” гэв.

Үүнээс гадна бүртгэлийн төвөөс бичиг баримт гаргуулж болох ба Хятадын эх газрын мужууд дотор үнэ төлбөргүй хүргэх үйлчилгээ үзүүлж, оролцогчдын цаг зав болон зардлыг хэмнэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл