Будаа угаасан усны ач тус
2014-12-10 17:06
Будаа угаасан усаа дахин хэрэглээд үзээрэй!

-Тостой аяга тавгийг будаа угаасан усаар угаавал тос толбо нь гарахдаа сайн, хэрвээ тос толбо нь дэндүү их тогтсон бол дээр нь бага зэргийн цуу нэмээд угаавал амархан арилдаг .
-Бохир хувцасыг будаа угаасан усанд дэвтээгээд угаавал саван хэрэглэхгүйгээр хир буртгийг нь арилгаж чаддаг байна.
-Будаа угаасан усаар тостой болсон гэрийн хэрэгслийг угаавал өнгөлөг сайхан болдог.
-Хэрвээ гэртээ алтан загас тэжээдэг бол загасны савандаа будаа угаасан ус хийвэл загасанд шим тэжээл өгөхөөс гадна савны усыг цэвэр тунгалаг байлгадаг байна.
-Буцалгасан будааны усаар үргэлж амаа зайлбал амны эвгүй үнэр болон амны хөндийн шархлааг засахад сайн байх болно.
Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : http://www.mgyxw.net/
Дэлгэрэнгүй үзэх
