solongonews
Тэргүүлэгч аж ахуйн нэгж болох Айжюй амуу тосны үйлдвэрийн групп
2024-04-22 23:22
Үндэсний хөдөө аж ахуйн салбарын гол тэргүүлэгч аж ахуйн нэгж болох Айжюй амуу тосны үйлдвэрийн групп

 Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг 04-р сарын 22-ны өдөр Ши Аний Айжюй амуу тосны үйлдвэрийн группд хүрч сурвалжилгийн ажиллагаагаа үргэлжлүүллээ.

 1934 онд байгуулагдсан Айжюй амуу тосны үйлдвэрийн групп нь Үндэсний хөдөө аж ахуйн салбарын гол тэргүүлэгч аж ахуйн нэгж бөгөөд Хятадын орчин үеийн Үндэстний аж үйлдвэр, худалдааны үндсийг тавьсан юм. Одоогоор тус групп нь Хятадын баруун хойд бүс нутагт хөдөө аж ахуйн тариалалт, амуу будаа, ургамалын тос, хоол хүнс болон урьдчилан боловсруулсан хүнсний ногоог үйлдвэрлэх, логистик болон тээвэрлэлт, сүлжээ үйл ажиллагаа гэх мэтийг нэгтгэнсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж юм. Үндэсний "Бүс ба зам" санаачилгын дагуу, Ши-Ань Олон улсын боомтын бүсийн боомтын үйл ажиллагаа болон Хятад-Европын галт тэрэгний Чан-Ань нэрэмжит галт тэрэгний нээлттэй сувагт түшиглэн, Казахстантай үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагааг хэрэгжүүлж, одоо "Хойд Казахстан, Шиньжянгийн Алшаа боомт, Ши-Ань" гэх гурвалсан паркийг байгуулжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл