
Хятадын Төрийн зөвлөлийн Ядуусыг дэмжих удирдах багийн орлогч дарга Чэнь Жиган:
- ХКН, Хятадын Засгийн газар ядуурлыг арилгах ажлыг түүхэн үүргээ болгосоор ирсэн бөгөөд өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн турш 800 гаруй сая иргэнээ ядуурлаас ангижруулж, хүн төрөлхтний ядуурлыг бууруулсан түүхэн дэх гайхамшгийг бүтээсэн юм. Ялангуяа, ХКН-ын XIX хурлаас хойш ядуурлыг бууруулах ажилд илэрхий ахиц гараад байна. Өнгөрсөн таван жилд Хятадын ядуурлын хэмжээ ихээхэн буурч, хөдөө тосгоны ядуу иргэдийн тоо 2012 онд 98.99 сая байсан бол 2017 онд 30.46 саяд хүрч, 68.53 сая иргэний амьдралыг өөрчилж, жил тутамд 13.7 сая иргэнээ ядуурлаас гаргасан нь урьд байгаагүй түүхэн амжилт юм гэж хэллээ.

Олон улсын Хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн БНХАУ, Монгол улс дахь төлөөлөгч Маттео Марчисио:
- 40 жилийн тэртээ Хятадын ард түмний 70-80 хувь нь хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг байлаа. Тэр үед олон хүний амьдрал тааруу байсан. Хятад улс өөрчлөлт нээлтийн цуврал бодлого хэрэгжүүлж, ядуу иргэддээ байр илүү их гаргаж өгсөн. Өнөөгийн Хятадын ядуурлыг бууруулсан ололт амжилт үлгэр жишээ болж, хуримтлуулсан туршлагаа бусад орнуудтай хуваалцаж байна гэж хэлэв.


