
Хэзээ нэг өдөр хамгийн хайртай хүн тань “Өөдгүй, арчаагүй, чиний муугаас боллоо” гэж зэмлэвэл гайхах хэрэггүй. Энэ бол таны өөрөө өөрийгөө үнэлсэн үнэлэмж шүү дээ. Тэгвэл өнөөдрөөс эхлээд ам хэл үг үйлдлээ хянаж сурцгаая. Харааж зүхэхийн оронд жаахан алдаагаа овжин засаж, нууж сурах хэрэгтэй шүү.
Бүсгүй минь ийм үгсийг өөртөө хэзээ ч хэлж болохгүй.
Амьдралд алдах онох нь их. Бид өдөр тутамдаа ялимгүй алдаа гаргаж л байдаг даа. Энэ бол байдаг л энгийн зүйл. Энгийн зүйлийг энгийн л байлгах хэрэгтэй бүсгүй минь. Гэвч бид жаахан алдаа дутагдлаа хэт томруулан дөвийлгөж, өөрөө өөрийгөө үнэ цэнэгүй болгож байдгаа тэр бүр анзаардаггүй. “Би гэж тэнэг юм. над шиг арчаагүй амьтан, дандаа ингэж мангартана шүү, хөгширч байгаа юм байх даа, одоо намайг хэн хардаг юм, би яах вэ дээ, бусад нь болж байвал, салгалсан амьтан...” гэх зэргээр дорд үгсийг урсгаад байвал урсгаад л байна. Хамгийн хачирхалтай нь эдгээр муу үгсийг ердөө л ямар нэг юм унагаж, асгах, мартах, хийх ёстой ажлаа цагт нь амжуулж чадаагүйнхээ төлөө хайр найргүй урсгаж байдаг нь нууц биш. Үнэндээ таныг өөрийгөө харааж зүхэж байх үед хамт байх нэгэн. Үг хэл үйлдлээрээ тайвшруулж байх боловч дотоод сэтгэлдээ “нээрээ л арчаагүй амьтан шүү гэж” таны өөрөө өөрийгөө үнэлсэн үнэлгээтэй санаа нийлж байдгийг мэдэх үү? Хэзээ нэг өдөр хамгийн хайртай хүн тань “Өөдгүй, арчаагүй, чиний муугаас боллоо” гэж зэмлэвэл гайхах хэрэггүй. Энэ бол таны өөрөө өөрийгөө үнэлсэн үнэлэмж шүү дээ. Тэгвэл өнөөдрөөс эхлээд ам хэл үг үйлдлээ хянаж сурцгаая. Харааж зүхэхийн оронд жаахан алдаагаа овжин засаж, нууж сурах хэрэгтэй шүү. Жишээ нь ямар нэг эд зүйлсээ санамсаргүй унагаад хагалчихлаа гэж бодъё. “Өө ёстой болгоомжгүй юм боллоо. Сайхан эд байсан юм. Бүр сайхныг худалдаж авах хэрэгтэй боллоо” гээд өөдрөг үг хэлээрэй. Бас аливаа зүйлс худалдаж авахдаа хэзээ ч битгий хямдханыг нь гэж хэлж байгаарай. Хямдхан зүйлс хямдхан л байдаг. Гэхдээ өөрт байгаа боломжоо давуулан үнэтэй зүйлс рүү зүтгэ гэж байгаа юм биш шүү. Ахиад л үг хэллэгээ зөв сонгох арга хэрэглэцгээе. “боломжийн үнэтэй, өөрт тохирсон үнэтэй, яг одоо худалдаж авахад тохирсон юм байна” зэргээр хэлж болно шүү дээ. “Хөгширч байна даа...” гэхийн оронд өөрийгөө тордох цаг иржээ гэх мэтээр хэлж өөрийгөө үг хэл үйл хөдлөлөөрөө ч хайрлаж сураарай. Үг үйлдэл болж үйлдэл амьдрал болдгийг санаарай. Хэн уруу дорой ярина, тэр тийм л байдаг. Хэн өөдрөг эрхэмсэг байна, тэр бас тийм л байдаг шүү дээ.
