"Жаргалант амьдралын хурай Чинээлэг нийгмийн уриа"- Хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга 08 дугаар сарын 25-ны өдрийн үдээс өмнө Улаанхад хотын Онгинууд хошууны Ашган сумын Улаан-Од гацаанд очиж, Улаан-Од мал аж ахйун хоршоотой танилцав.

1951 оны өвөл ХКН-ын Төв хорооноос тараасан "Тариалан үйлдвэрлэлийн хоршсон хоршоо байгуулах шийдвэр" бодлого гарсны дараа Онгинууд хошууны Намын хороо Зоохад баригадад мал аж ахуйн хоршоо байгуулахаар Гэндэн гэдэг хүнийг Зоохад баригадын нарийн бичгийн даргаар томилсон байна. Бүх талын ухуулга сурталчилгаа, дайчлалт болон гүн гүнзгий ярилцсаны үндсэн дээр бүх бригадын арван найман ядуу малчид хамтдаа Гэндэнээр удирдуулсан хамгийн анхны мал аж ахуйн хоршоог 1952 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж, үүнийгээ Улаан-Од мал аж ахйун хоршоо гэж нэрлэсэн байна.

1955 оны намар Хятад улсын дарга Мао Зэдүн "Онгинууд хошуу хорин нэгэн мал аж ахуйн хоршоог байгуулж, мал аж ахуйг өргөнөөр хөгжүүлсэн" гэх бичигт "Үүнийг маш сайн бичив. Энэ нь бүх мал аж ахуйн хоршооны лавлах жишээ болно" гэсэн чухал зааварчилгаа өгсөн байна.

Тус хоршоо байгуулагдсаны дараа ард олны амьдрал тасралтгүй сайжирч, бүх баригадын айл өрх бүр шилэн цонхтой шинэ шавар байшин буюу улаан вааран байшинтай болжээ. Нэлээд олон гишүүд нь гэртээ радио, оёдлын машинтай болж, айл өрх бүр цахилгаан гэрэл угсарч, малчдын амьдралын нөхцөл улам сайхан болсон байна. Өөрчлөлт нээлтийн ахиц дэвшлийг дагаад эндхийн ард олны амьдрал улам сайжирч, чинээлэг нийгмийн замаар тууштай урагшилсаар байна.






