solongonews
“Их-20” бага орлоготой орнуудын зээлийн төлөлтийг хойшлуулжээ
2020-04-16 10:38
“Их-20” бага орлоготой орнуудын зээлийн төлөлтийг хойшлуулжээ.

 “Их-20”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар бага орлоготой орнуудад коронавирусний тархалттай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс тэдгээр орны зээлийн төлөлтийг хойшлуулахаар тохиролцжээ.

15-ны өдрийн хурлыг  “Их-20”-ийн жижүүр дарга орон Саудын Араб даргалжээ. Хурлаас нийтэлсэн албан мэдээнд тэмдэглэхдээ:  “Их-20”-ийн одоогийн тулгамдсан үүрэг бол “COVID-19” ихээр тархаж, эрүүл мэнд, нийгэм нийт болон эдийн засагт үзүүлсэн нөлөөг зохицуулах болно.  “Их-20” нь амь насыг хамгаалах, хижиг тахлаас сэргийлэх, ард иргэдийн ажлын байр, орлогыг баталгаажуулахад хүчин зүтгэх бөгөөд аливаа хэрэглэж болох бодлогыг хэрэглэж, дэлхийн эдийн засгийг дэмжиж, итгэлийг нэмэгдүүлж, банк санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалж, хижиг тахал нь эдийн засаг, үйлдвэрлэлд урт удаан хугацаагаар нөлөөлөхөөс зайлахыг амлажээ.

Хуралд оролцогч талууд эрүүл мэндийн тогтолцоо сул, бага орлоготой орнуудын зээлийн төлөлтийг энэ оны эцэс хүртэл хойшлуулах тохиролцоонд хүрчээ. Мөн “Их-20” ижил алхам хийхийг хувийн хэвшлийн салбарт уриалсан байна. Үүний зэрэгцээ тэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эдийн засаг, санхүү зэрэг өргөн хүрээг хамарсан төлөвлөгөөг баталжээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл