solongonews
Цагаан сарын тоглолтыг 1.14 тэрбум хүн хүлээн авч үзэв
2021-02-12 12:45
2021 оны цагаан сарын тоглолтыг 1.14 тэрбум хүн хүлээн авч үзжээ.

ХТРТ-ийн цагаан сарын үдэшлэг 02-р сарын 11-ний 20:00 цагт товлосон цагтаа эхэлж, хөөр наргиан, баяр баяслын дунд дуу бүжиг, хошин шог, Бээжин дуурь, нударган эрдэм, илбэ зэрэг олон төрлийн концертыг үзэгчдийн хүртээл болгожээ. 

Үзэгчид болон хэвлэл мэдээллийнхэн 2021 оны цагаан сарын цэнгүүнийг "халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн, урлагийн шинэ өндөрлөгт хүрсэн" гэж үнэлсэн байна.

Статистик тоо баримтаас үзэхэд 11-ний шөнийн 00:00 цаг хүртэл 2021 оны цагаан сарын тоглолтыг 1.14 тэрбум хүн хүлээн авч үзсэн байна. Түүнчлэн АНУ, Франц, Герман, Итали, Орос, Япон, Бразил, Австрали, Энэтхэг, АНЭУ, Малайз, Өмнөд Африк зэрэг 170 гаруй улс орон, бүс нутгийн 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цагаан сарын цэнгүүнийг өргөн нэвтрүүлгээр цацсан бөгөөд хилийн чанад дахь хэрэглэгчид Youtu, Facebook зэргийг ашиглан  шууд хүлээн авч үзжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл