solongonews
БНХАУ-ын сансрын станцын шинжлэх ухааны туршилтын төсөл сонгогдлоо
2019-06-13 22:05
БНХАУ-ын сансрын станцын шинжлэх ухааны туршилтын эхний хэсэгт 17 орны 9 төсөл сонгогджээ.

БНХАУ-ын Манлайллын сансрын инженерийн газар ба НҮБ-ын Гадаад сансрын холбооны албанаас 12-ны өдөр Венад хамтарсан мэдэгдэл гаргаж, 17 улс орны 9 төсөл нь 42 төрлөөс сонгогдон гарч, Хятадын сансрын станцын шинжлэх ухааны туршилтын эхний хэсгийн төсөлд хамрагдсан байна. Энэ нь Хятадын сансрын станцын олон улсын хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг харуулж байгаа юм.

Мөн төсөлд Швейцар улс, Польш, Герман, Итали, Норвеги, Франц, Испани, Нидерланд, Энэтхэг, Орос, Бельги, Кени, Япон, Саудын Араб, Хятад, Мексик, Перу зэрэг 17 улс орны 23 байгууллага нэгжүүдийг багтаасан байна. Үүнд: Засгийн газрын байгууллага нэгж ба хувийн аж ахуйн нэгж, одон орны зайн ухаан, дэлхийн шинжлэх ухаан, шинэ технологи, сансрын амьдралын шинжлэх ухаан, биотехнологи гэх мэтийн салбарыг хамарсан байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл