solongonews
Хүний эрхийн цэнхэр ном нийтэлсний 10 жилийн он семинар
2020-12-21 09:19
Хүний эрхийн цэнхэр ном нийтэлсний 10 жилийн он семинар боллоо.

 “Хүний эрхийн цэнхэр ном нийтэлсний 10 жилийн ой, Хятадын хүний эрхийн үзэл баримтлал, үг хэлэх эрх болон онол” онлайн семинар 12-р сарын 19-нд болж, Хятадын дотоодын хүний эрхийн судалгааны байгууллагын 50 гаруй судлаач оролцож, Хятад улсын хүний эрхийн онол, илэрхийлэл, хөгжлийн замнал зэрэг сэдвээр санал солилцсон байна. Энэхүү семинарыг Хятадын Хүний эрхийн судалгааны нийгэмлэг болон Нанькай Их Сургуулийн Хүний эрхийн судалгааны төв хамтран зохион байгуулсан юм.

        Хятадын Хүний эрхийн судалгааны нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, “Хятадын хүний эрхийн үйлсийн хөгжлийн тайлан” буюу хүний эрхийн цэнхэр номын редактор Ли Жүньрү:

- Хүний эрхийн цэнхэр номыг Хятадын онцлогтой социализм шинэ цаг эринтэй золгож буй үед нийтэлсэн нь шинэ цаг эрин дэх Хятад улсын хүний эрхийн үйлсийн хөгжлийн түүхэн замнал, туршлагыг харуулсан юм. Цэнхэр номыг нийтэлсэн 10 жилийн турш хүний эрхийн салбарын эрдэм шинжилгээ, онолын инновац зэрэг тал дээр идэвхтэй амжилтууд тогтоож, Хятад улсын хүний эрхийн тухай ярьж өгүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгтэй ойлголцолд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж мэдээллээ.

Өдгөө Хятад улсын хүний эрхийн үйлсийн хөгжил шинэ шатанд гарч, тус салбарт ажиллаж буй хүмүүс ард түмэн төвтэй үзэл баримтлалыг судалгаа шинжилгээндээ нэвтрүүлэн, шинэ цаг эрин дэх улс орны хүний эрхийн үйлсийн хөгжлийг ахиулж, олон улсын хүний эрхийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар улам их үүрэг гүйцэтгэх болж байна гэж семинарт оролцсон судлаачид санал нэгтэй үзсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл