solongonews
Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн өвийн 15 газрыг шинээр нэмжээ
2022-09-21 16:22
Хятад улс сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн өвийн 15 газрыг шинээр нэмсэн байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс дэлхийн 15 өвийг шинээр нэмж, 6 зүйлийг биет бус соёлын өвийн холбогдох жагсаалт, бүртгэлд бүртгэж, 6 баримт бичгийн өвийг Дэлхийн санах ойн бүртгэлд бүртгэж, ЮНЕСКО-гийн дэлхийн геопаркийн сүлжээнд 15 геопарк, Дэлхийн шим мандлын нөөц газарт 5 шим мандлын нөөц газар нэгдсэн байна.

Эдгээр мэдээллийг 09-р сарын 20-нд Хятадын Боловсролын яамнаас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид олж мэдэв. БНХАУ-ын Коммунист намын XVIII их хурлаас хойш Хятад улс ЮНЕСКО-той хамтран ажиллаж байгаа нь шинэ хуудас нээж, дэлхийн хүмүүнлэгийн засаглалд оролцох оролцоогоо шинэ шатанд гаргаж, улс орны өөрчлөлт, хөгжилд шинэ ахиц дэвшил гаргасан гэж мэдээлэв. Дотоодын боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл түгээх болон бусад салбарын шинэчлэл, хөгжилд үйлчлэхэд шинэ ахиц дэвшил гарч байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс ЮНЕСКО-той хамтран Хятадад боловсрол, шинжлэх ухаан, соёл болон бусад салбарыг хамарсан 2-р зэрэглэлийн 10 төв байгуулж, ЮНЕСКО-гийн 12 салбар танхим, ах дүү их сургуулийн сүлжээг байгуулж, судалгаа, сургалтын үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.

ЮНЕСКО-той хамтран байгуулсан Охид, эмэгтэйчүүдийн боловсролын шагнал, Күнзийн боловсролын шагнал, Ази Номхон далайн бүсийн боловсролын инновацын Вэньхуй шагнал болон бусад шагналууд нь боловсрол эзэмших эрх, ялангуяа охид, эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг хамгаалж, насан туршийн боловсрол, чанартай боловсролын бүтээн байгуулалтыг ахиулж, dоловсролын тогтолцоо болон бусад салбарын нөлөө өдрөөс өдөрт өргөжиж байгаа нь сайн үлгэр жишээ, урамшууллын үр нөлөөг бий болгож байна гэж ЮНЕСКО-гийн Хятадын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Чин Чанвэй танилцууллаа.

Найруулагч: Ш. ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл