“Барилгачин ард түмэн” хэмээх сайхан алдартай Хятад зам гүүр барьж байгуулах мэргэжлээрээ түүхэнд алдартай. Энэхүү уламжлалт мэргэжил чадвар нь орчин үеийн технологитой уялдаад илүү хөгжин цэцэглэж, улс үндэстэн төдийгүй өнөөдрийн дэлхий дахинд ч ач тусаа хүргэх болсон. БНХАУ-ын “Өөрчлөлт, нээлт”-ийн бодлого, мөн хөрш зэргэлдээ улс орнуудын эрэлт хэрэгцээ шаардлагаас Хятад улсын зам гүүрийн салбарын компаниуд гадаадын зах зээлд нэвтрэх болсны нэгэн жишээ бол “БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорацын нэгдүгээр групп” /СRFG/ байсан юм.
БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорацын нэгдүгээр групп нь дэлхийн 500 шилдэг аж ахуйн нэгж болох “БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорац” ХК-ийн дэргэдэх стандартчилсан аж ахуйн нэгж ба гол гишүүн байгууллагын нэг юм.

Хятад, Монгол, Оросыг төмөр замаар “дахин холбосон”
“БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорац” ХК нь 1950 онд Хятадын эртний нийслэл, түүхт хот Ши-Ань хотноо анх байгуулагдаж байжээ. Компани нь үүсгэн байгуулагдсан 60 гаруй жилийн хугацаанд олон улсын зах зээлийн өрсөлдөөнд идэвхтэй оролцож, дэлхийн нийт 21 улс оронд төмөр зам, авто зам, барилга, усны барилга байгууламжийн чиглэлээр барилгын төсөл хэрэгжүүлсээр иржээ.
Хятад улс 2013 оноос “Бүс ба зам" санаачилгыг хэрэгжүүлж эхэлснээр “БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорацын нэгдүгээр групп" нь мөн үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх эдийн засгийн алтан боломжуудыг атгаж, хөрш зэргэлдээ орон, “Бүс ба зам” дагуух улс орнуудад нэвтрэн, тухайн улс орны дэд бүтцийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж эхэлсэн байна. Үүний дунд олон арван жилийн сайн хөрш болох Монгол Улсын “Хөгжлийн зам” стратеги бодлого нь уг группийн анхааралд хүрч, Монгол Улсын төмөр замын хөгжлийн талаар ихээхэн анхаарал тавих болсон аж.
Хятад, Монгол, Орос гурван орныг холбогч төмөр зам нь 60-аад онд анх тавигдаж, ашиглалтад орсон бол энэхүү төмөр зам нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал ач тусаа өгсөн юм. Харин уг зам нь тавигдаад он удсаны улмаар хүнд ачааллыг даахаа больж, төмөр зам ашиглагчдад хүндрэл учруулах болсон байна. Ийнхүү уг төмөр замын ачаа тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулах үүднээс “БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорацын нэгдүгээр групп" нь Хятад, Монгол, Оросыг дамнасан энэхүү төмөр замыг сайжруулан засаж, гурван орны эдийн засгийн хамтын хөгжилд нөхцөл боломж бүрдүүлэхэд өөрийн чухал хувь нэмрээ оруулж байсан сайхан түүхтэй.

Монголын нийслэлээс Хятадын хил хүрэх зам саруул
“Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт нь Хятад, Монголын эдийн засгийн хөгжлийг маш том нөхцөл боломжоор хангасан.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд хүрэх авто замын төгсгөлийн хэсгийн 61.8 километр урт замыг “БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорацын нэгдүгээр групп" тавьсан байдаг. Уг хэсгийн авто зам нь Хятад улсын ӨМӨЗО-ы Эрээн хотоос 7 километр зайтай.
“БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорацын нэгдүгээр групп" Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Эхэндээ хятад ажилтан их байжээ. Харин сүүлийн жилүүдэд бүс нутгийн ажил олголт, ард иргэдийн амьдрал үйлдвэрлэлд туслах, нийгмийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэх үүднээс Монгол Улсын иргэдийг ажилд авах болсон бөгөөд зам гүүрийн чанарын стандартыг хангах шаардлагаас Монгол ажилтнуудаа Хятад улсад томилон, суралцуулах болжээ. Одоогийн байдлаар тус компанийн боловсон хүчний 60 хувьд нь Монгол Улсын иргэн ажиллаж байгаа аж. Улмаар Монгол Улсад их хэмжээний ажлын байр хангаж, чадварлаг боловсон хүчин бэлтгэж, тухайн улс орны хөгжилд Хятадын талын хувь нэмрийг оруулж байна.

Эрч хүчтэй чадварлаг боловсон хүчинтэй
Хөгжлийг хүн бүтээдэг учраас чадварлаг боловсон хүчинтэй байх эсэх нь тухайн хамт олны ерөнхий хөгжилд шууд нөлөөлдөг. Тийм ч учраас тус компани нь хувийн хөгжлөө чухалчлахын зэрэгцээ компанийн ажилтнууд, боловсон хүчний чанар чансааг маш өндөр түвшинд шаарддаг байна.
Ажилдаа үнэнч, зөв үзэлтэй, хариуцлагатай, боловсролтой, хүмүүнлэг, тусч байх нь тус компанийн боловсон хүчиндээ тавьдаг шаардлага аж. Сайн хүн болж байж сайн үйлийг бүтээдэг жамтай. Сайн хүн сайн хамт олонтой нэгдэх нь мөн чухал. Тиймээс эдгээр чадварлаг боловсон хүчний хамтын хүчин зүтгэлээр “БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорацын нэгдүгээр групп" нь өнөөдрийн амжилтад хүрсэн байна.
Тэдний хийсэн ажил, нийгэм нийтэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн төр засгаас Хятад улсын “Шилдэг инженер”-ийн шагнал 39 удаа, “Шинжлэх ухаан, технологийн дэвшилд амжилт авчирсан шагнал” 7 удаа гардуулж байжээ. Гүйцэтгэсэн барилгын төслүүдээс 16 нь Хятадын бүтээн байгуулалтын салбарын Лү Бань шагнал буюу Үндэсний шилдэг барилгын шагнал, 15 нь Жань Тянь-Ю нэрэмжит шагналаар шагнуулж байв. Мөн 257 патентын эрх хүртсэний дотор нээлт хийсэн патентын эрх 71 ширхэг байгаа аж.
- Монгол Улсын нутаг дэвсгэр өргөн уудам, хүн ам цөөн учраас зам тээвэр, цахилгаан холбоо нэвтрээгүй алслагдмал бүс нутаг олон байгаа. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг хурдтай хөгжиж байгаа учраас хөдөө орон нутгуудад чиглүүлсэн зам гүүрийг их хэмжээгээр засах шаардлага зайлшгүй гарах нь тодорхой. Зам тавьж байж тухайн бүс нутгийн эдийн засаг хөгждөг учиртай. Зам гүүрийн мэргэжлийн компанийн хувьд “БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорацын нэгдүгээр групп" нь Монгол Улсын ирээдүйн зам гүүрийн үйлсэд буцалтгүй хувь нэмрээ оруулж, Хятад, Монгол хоёр орны хамтын хөгжлийг дэмжиж, нөхөрлөлийг зузаатгах илүү олон сайн үйлийг бүтээхэд бэлэн байна хэмээн “БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорацын нэгдүгээр групп"-ийн Монгол Улс дахь салбар компанийн ерөнхий захирал Гэсэр ярилаа.
