solongonews
Олон талт ”Хятад маягийн модернизац”
2023-04-20 12:12
Олон талт ”Хятад маягийн модернизац”

 Материаллаг болон оюун санааны соёл иргэншлийг уялдуулсан шинэчлэлд материаллаг баялаг ба оюун санааны баялгийг хоёуланг нь шаарддаг. Энэ нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн дээд эрэл хайгуул болж байна. Материаллаг болон оюун санааны соёл нь шувууны хоёр далавч, тэрэгний хоёр хүрд шиг салшгүй зохицон хөгжих ёстой гэж нийгмийн бүхий л давхаргынхан үздэг. Шинэ аянд бид материаллаг болон оюун санааны соёлын салбарт сайн үйлс бүтээхийн төлөө шаргуу ажиллаж, улс орны бүх үндэстний ард түмний материаллаг ба оюун санааны амьдралыг сайжруулан, Хятад маягийн орчин үеийн байгуулалтыг тасралтгүй сайжруулж, шинэ нөхцөл байдлыг бий болгох хэрэгтэй.

Шинэчлэлийн материаллаг суурийг бататгана

 Хөгжил бол бүх асуудлыг шийдэх "мастер түлхүүр" юм. Энэ жилийн Засгийн газрын ажлын тайланд "хөгжил" гэдэг үг зангилаа болов. Шанхайн Социализмын дээд сургуулийн декан Жөү Ханьминь:

- Материаллаг ядуурал бол социализм биш. Социалист шинэчлэлийг ахиулах явцад Хятад улс бүтээмжтэй хүчинд нөлөөлж хөгжүүлэхийг социализмын зайлшгүй шаардлага ба үндсэн ажил гэж үзэж байна. Тэр мөртөө хөгжил дэвшлийг нэн тэргүүнд тавьж, шинэчлэлийн материаллаг суурийг байнга бататгах хэрэгтэй.

 Өөрчлөлт нээлттэй байдлаас хойш ялангуяа, шинэ эриний арван жилд Хятад улс эдийн засгийн хурдтай хөгжил болон урт хугацааны нийгмийн тогтвортой байдал гэх хоёр гайхамшгийг бүтээв. Сүүлийн арван жилийн хугацаанд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 53,9 их наяд юань байсан нь 121 их наяд юань болон өсөж, жилийн дундаж ханшаар хөрвүүлбэл Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 18 их наяд ам.долларт хүрч, дэлхийд баттай хоёрдугаарт жагслаа. Сүүлийн арван жилийн хугацаанд нэг хүнд ногдох ДНБ 6300 ам.доллараас 12741 ам.доллар болтлоо өссөн байна.

 Материаллаг соёл иргэншлийн хурдтай хөгжил нь хүмүүсийн амьдралыг бүх талаар сайжруулахад түлхэц өгдөг. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Угсаатны зүй, антропологийн хүрээлэнгийн судлаач Жан Жижяо :

- Шинэ эриний арван жилд ард түмэнд илүү их үр өгөөжтэй болжээ. Хятад улс дэлхийн хамгийн том боловсролын систем, нийгмийн хамгааллын систем, анагаах ухаан ба эрүүл мэндийн тогтолцоог байгуулснаар ард түмний ашиг орлого, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж илүү бодитой, илүү аюулгүй, тогтвортой болсон банйа.

 Эдийн засгийн хүч нэмэгдсээр байгаа нь ахиц дэвшлийн хурдыг улам хүчтэй болгов. Фүжянь цайны нийгэмлэгийн ерөнхийлөгч Жан Юаньшюнь:

- Шинэ эриний 10 жилд Хятад улс хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том ядуурлын эсрэг тэмцэлд ялалт байгуулж, дэлхий дээр түүхийн тэмдэглэлд гэрэлтэх гайхамшгийг бүтээн, цар тахлаас урьдчилан сэргийлэх ба тэмцэлд томоохон шийдэмгий ялалт байгууллаа. Үндэсний бат бөх хүч чадал бидэнд зоригтойгоор урагшлах гүн итгэл өглөө.

Оюун санааны хүчийг нягтруулна

 Улс үндэстний сэргэн мандалд материаллаг хүч болон оюун санааны хүч хэрэгтэй байдаг юм. Энэ оны Засгийн газрын ажлын тайланд соёл урлагийн салбар ба үйлдвэрлэлийг цэцэглүүлэн хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг дурдав.

 Бээжингийн их сургуулийн Хятадын тэнхимийн профессор Жан Иү:

- Соёл бол улс орон, улс үндэстнийг хөгжүүлэх хамгийн суурь төдийгүй, гүн гүнзгий, хамгийн тогтвортой хүч юм. Хятад маягийн шинэчлэл байгуулалтыг дэмжиж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг хэрэгжүүлэхэд соёлын өөртөө итгэх итгэл, өөрийгөө сайжруулах дэмжлэг байх хэрэгтэйн зэрэгцээ соёлын хөгжил, хөгжил цэцэглэлтийн дэмжлэг ч хэрэгтэй. Соёлын итгэлийг нэмэгдүүлж, оюун санааны соёлыг илүү өндөр түвшинд хүргэх нь Хятад маягийн шинэчлэлийн чухал зорилт юм.

 Нам, улс орны гавьяа шагналын тогтолцоог бий болгож, амь үрэгдэгсдийн дурсгалыг тэмдэглэснээс эхлээд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх хүртэл, бас Хятадын шилдэг уламжлалт соёлын бүтээлч өөрчлөлт ба шинэлэг хөгжлийг сайжруулахаас эхлээд олон улсын харилцааны чадавхийг бэхжүүлж хүн төрөлхтний соёл иргэншлийн солилцоо болон харилцан суралцахыг сайжруулах хүртэл. Шинэ эриний арван жилд бүхэл бүтэн нам, улс орны бүх үндэстний ард түмний соёлын итгэл мэдэгдэхүйц нэмэгдэж, бүхэл бүтэн нийгмийн нэгдмэл байдал, төвийг татах хүч ихээхэн сайжирсан байна.

 Төвийн үндэсний найрал хөгжмийн тэргүүн Жао Цун:

- Одоо Хятад улсын чиг хандлага ба улс орны нэр хүнд хүмүүсийн анхаарлыг ихэд татаж буйн зэрэгцээ залуучууд нь Хятадын маш сайн уламжлалт соёлыг өвлөн авах шинэ хүч болж байна. Эртний Хятадын соёл иргэншил эрч хүчээр дүүрэн байж, соёлын итгэл нь Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг хэрэгжүүлэх оюун санааны хүчийг тасралтгүйгээр хангаж байгаа юм.

 Хүбэй мужийн Хуанган хотын Хун-Ань шяний бослого болон Хүбэй, Хэнань, Аньхуй, Зөвлөлтийн дүүргийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн тайлбарлагч Чэн Шин арав гаруй жил хувьсгалын түүхийн тайлбарлагчаар ажиллаж иржээ. Мөрөөдөл болон итгэл үнэмшил нь оюун санааны тулгуур, хүч чадлын эх үүсвэр болдог юм. Үнэт зүйлс улам бүр олон болж буй орчин үеийн нийгэмд сэтгэлгээг хөгжүүлж, социалист үзлийн хүмүүсийг хүмүүжүүлэн, хойч үеэ үргэлжлүүлэх нь бүр ч чухал гэдгийг тэрээр ухаарч мэдэрлээ.

Соёлын үйлс болон соёлын аж үйлдвэр цэцэглэн хөгжих нь ард түмэнд илүү сэтгэл ханамжтай, илүү баялаг, илүү чанартай оюун санааны болон соёлын амьдрал эдлэх боломж олгож, хүмүүсийн бүх талын хөгжлийг дэмжинэ гэж Юньнаний хөгжимчдийн холбооны дарга Зун Юн Жүөма хэлж байлаа. Сүүлийн жилүүдэд тэрээр анхан шатны байгууллагуудад байнга очиж судалгаа шинжилгээ хийхдээ хөдөө орон нутагт төрийн соёлын үйлчилгээний газрууд олширч байгааг олж мэдсэн байна. Хөдөөгийн анхан шатны соёл үйлчилгээний иж бүрэн төв баригдаж, тосгоныхон унших номтой, үзэх тоглоомтой болжээ. Хөдөөгийн ёс заншил болон ардын зан заншил зохицон, соёл иргэншил сайхан болж, хөдөөгийн соёл иргэншил шинэ дүр төрхтэй болсон нь сэргэн мандалтыг үр дүнтэйгээр ахиулсан юм.

Материаллаг болон оюун санааны соёл иргэншил салшгүй холбоотой

 Энэхүү хоёр соёл хамт орших нь ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлэлийг илүү сайн хангаж чадна.

 Хятад маягийн шинэчлэл гэдэг нь материаллаг болон оюун санааны соёл иргэншлийг уялдуулсан шинэчлэл юм. Энэхүү чухал диссертацийг олон мянган жилийн турш судалж, өнгөрсөн түүхээс суралцсан нь материаллаг ядуурал бол социализм биш, оюун санааны ядуурал ч социализм биш гэдгийг бидэнд гүн гүнзгий ойлгуулсан гэж Жөү Ханьминь хэлэв.

 Орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах нь материаллаг соёлыг бий болгоход илүү өндөр шаардлага тавьж байна. Төв намын сургуулийн (Захиргааны үндэсний сургууль) Эдийн засгийн сургалт судалгааны газрын дарга Хан Баожян:

-2035 он гэхэд Хятад улс дунд зэргийн хөгжилтэй орны түвшинд хүрч чадна. Үүнд Хятад маягийн шинэчлэлийн чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ тоо хэмжээг зохистой нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

 Материаллаг хангалттай байвал оюун санаа цоглог болдог. Хэнань мужийн Утга зохиол, урлагийн дугуйлангийн холбооны дарга Шао Ли:

-Одоогийн хүмүүсийн сайн сайхан амьдралыг эрэлхийлэх нь зөвхөн хоол хүнс, хувцас, орон сууц, унаа зэрэг материаллаг тал дээр хязгаарлагдахаа больж, оюун санааны соёлын эрэлт хэрэгцээ улам бүр хүчтэй болж байна. Уран зохиолын бүтээлийн илүү өргөн орон зай байгаа бөгөөд Хятадын оюун санаа, Хятадын үнэт зүйл, Хятадын хүчийг илүү сайн бүтээх хэрэгтэй.

 Сычуань мужийн Соёл, аялал жуулчлалын газрын орлогч дарга Сун Чю Сычуань-Чүнчингийн бүс нутагт Башү Гротто сүмийн соёлын аялал жуулчлалын коридорын бүтээн байгуулалтад ихээхэн анхаарал хандуулж байна. Тэрээр:

- Башүгийн Гротто сүм нь маш өндөр соёлын үнэ цэнэ, урлагийн үнэ цэнэтэй бөгөөд соёлын дурсгалт зүйлсийг сайн хамгаалсны үндсэн дээр соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, шугамын системийг бий болгож байдаг юм. Хятадын шилдэг уламжлалт соёлыг сайжруулах нь орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх болно. Гротто сүмийн эргэн тойронд соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох нь ойр хавийн тосгоны хөгжлийг үр дүнтэй дэмжиж байдаг юм.

 Аялал жуулчлал нь тухайн улсын материаллаг соёл иргэншил, оюун санааны соёл иргэншлийн уялдаа холбоотой хөгжлийн түвшинг илэрхийлж байна. Хятадын Аялал жуулчлалын академийн ерөнхийлөгч Дай Бинь, олон ном уншиж, олон газраар аялах нь орчин үеийн залуусын мода болж байгааг олж ажиглажээ.

Тэрээр:

-Хуаншанаас Шар мөрөн хүртэл, “Шүлэглэлт ном"-оос "Улаан харшийн мөрөөдөл" хүртэл, талбайн бүжгээс өөрөө жолоодлоготой аялал хүртэл хүмүүс материаллаг амьдрал болон оюун санааны амьдралаас баяр жаргалыг илүү хүртэх боллоо.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл