Асар том зах зээл, боловсронгуй аж үйлдвэрийн шинэчлэлийн систем, нийлүүлэлтийн сүлжээний хүчтэй өрсөлдөх чадвар, тасралтгүй шилдэг болгож буй бизнесийн орчин зэргээрээ Хятадын эдийн засаг эрчимтэй сэргэж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлж, бүс нутгийн хөгжил ба дэлхийн эдийн засгийн сэргэлтийн тогтворжуулагч ба эрчим хүчний эх үүсвэрийн чухал хүчин зүйл болж байна.
Хятад улс дэлхийн аж үйлдвэрийн нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлж байна
Бельги-Хятадын эдийн засаг худалдааны хорооны дарга Бернард Дэвитт сурвалжлагчтай хийсэн тусгай ярилцлагадаа:
- Хятад улс дэлхийн аж үйлдвэрийн нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлж байна. Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв нь ирээдүйтэй. Энэ нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд цаашид тус болно гэлээ.
Дэвитт:
- Ковид-19-ийн халдвар дэгдсэнээс хойш дэлхийн эдийн засаг уналтад орж, дэлхийн сорилтууд ар араасаа гарч ирсэн юм. Цар тахлын халдварын дэгдэлт нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, үйлдвэрлэл, аялал жуулчлалд сөргөөр нөлөөлсөн. Хятад улс дэлхийн нэмүү өртгийн сүлжээний чухал оролцогчийн хувьд үйлдвэрлэл, тээвэрлэлт, ложистикийн үйл ажиллагааг хэвийн явуулахад чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн эдийн засгийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Олон Улсын Валютын Сан 01-р сарын 30-ны өдөр “Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан”-гийн шинэчилсэн танилцуулгыг нийтэлж, Хятадын 2023 оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг 4.4 хувиас 5.2 хувьд хүргэсэн байна.
Дэвитт:
- Хятад улс цар тахлын халдварын үед жилээс жилд эдийн засгийн эерэг өсөлтөд хүрсэн. Олон улсын олон байгууллага мөн Хятадын эдийн засгийг ерөнхийд нь өөдрөгөөр харж, Хятадын эдийн засаг цаашид сэргэх нь дэлхийн эдийн засгийг сэргээхэд хүчтэй түлхэц өгнө гэж үзэж байна. Хятад улс бол дэлхийн бараа үйлчилгээний чухал хэрэглэгч юм. Сүүлийн жилүүдэд дундаж орлоготой хүмүүсийн тоо үргэлжлэн тэлж, хэрэглээний чадавх нэмэгдсээр байна. Энэ нь өөрийн эдийн засгийн өсөлтийг үргэлжлүүлэх төдийгүй, мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг нэмэгдүүлнэ гэж хэллээ.
Дэвитт Хятад улс "Гадаадад нээлттэй байдлаа өргөжүүлж, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахыг идэвхтэй ахиулах"-ыг шаардаж байгаа тухай ярихдаа: - Өнөөгийн нэг талт үзэл, хамгаалах үзэл, дээрэнгүй үзэл газар авч байгаа нөхцөлд Хятад улс эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг Олон улсын хамтын нийгэмлэгт хатуу уриалав. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг сорилтуудын хариуд Хятад улс нээлттэй байдлаа бүх талаар тасралтгүй өргөжүүлж, дотоод болон гадаад зах зээлийг холбож, нөөц баялгийг үр дүнтэй хуваалцахыг эрмэлзэж байна. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь олон улсын хамтын ажиллагааны түгээмэл платформ, олон талт үзлийн хүчирхэг практик болсон юм.
Дэвитт:
- Сүүлийн жилүүдэд Европын холбоо, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа гүнзгийрч, хоёр тал бие биенийхээ зах зээлийг чухал боломж гэж үзэж байна. Сүүлийн 10 жилд хоёр талын худалдаа эрчимтэй хөгжиж, цаашид ч энэ хандлага үргэлжлэх болно.
Хятад улс бол бүс нутгийн хөгжил, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг тогтворжуулагч, эрчим хүчний эх үүсвэр юм
Тайландын банкны даргын туслах Биди хэдхэн хоногийн өмнө сэтгүүлчдэд тусгай ярилцлага өгөхдөө:
- Хятадын эдийн засаг хүчтэй сэргэж байгаа нь бүс нутгийн хөгжил, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг тогтворжуулагч, эрчим хүчний эх үүсвэр болж байна. Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт удааширсны улмаас энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц удааширна. Гэхдээ Азийн эдийн засаг тогтвортой байж, Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутаг болох төлөвтэй байна.
Дэлхийн эдийн засаг одоогоор санхүүгийн салбар дахь үймээн самуун, өндөр инфляци, эдийн засгийн өсөлт удаашрах зэрэг сорилтуудтай тулгарч байна. Ийм нөхцөлд Хятад улс инфляцийг нам түвшинд амжилттай барьж, цар тахал өвчний халдвараас урьдчилан сэргийлэх бодлогоо оновчтой болгож, тохируулсны дараа эдийн засаг хурдан сэргэж, бүс нутгийн эдийн засаг болон дэлхийн эдийн засгийг тогтворжуулах хүч болсон гэж тэрээр ярьсан юм.
Хятадын Үндэсний статистикийн газрын 18-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл урьдчилсан тооцоогоор энэ оны эхний улиралд Хятадын ДНБ өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.5 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь 2022 оны дөрөвдүгээр улирлаас 1.6 пунктээр илүү байна.
Биди нь Олон улсын валютын сан, Олон улсын төлбөр тооцооны банкинд ажиллаж байгаад дараа нь Тайландын банкны эдийн засгийн таамаглал, санхүүгийн эрсдэлийн удирдлага, мөнгөний бодлогын хэлтэст ажилласан, санхүүгийн салбарт арвин туршлагатай. Тэрээр:
- Хятад улс сүүлийн хэдэн арван жилд дэлхийн эдийн засагт идэвхтэй нэгдэж, эдийн засгийн хурдацтай хөгжилд хүрсэн. Гаргасан ахиц дэвшил нь үнэхээр гайхалтай юм. Хятад улс урт хугацааны хэтийн төлөвийг баримталж, стратегийн гол чиглэлээ хэвээр хадгалж, эдийн засгийн өөрчлөлтийг дэмжиж, илүү тогтвортой хөгжлийг бий болгон, Хятадын эдийн засгийн хэтийн төлөвийг би өөдрөгөөр харж байна гэлээ.
Биди мөн:- Хятад улс бол АСЕАН-ы худалдааны хамгийн том түнш, гадаадын шууд хөрөнгө оруулалтын гол нийлүүлэгч, жуулчдын гол эх үүсвэр улс. Тайландад болон АСЕАН-ы бусад орнуудын хувьд Хятадын эдийн засгийн ач холбогдол нь өөрөө ойлгомжтой юм. Хятадын эдийн засаг түргэн сэргэх нь Тайланд болон АСЕАН-ы бусад орнуудын эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг нэмэгдүүлэх болно.
Биди Тайланд, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хэтийн төлөвийг өөдрөгөөр харж, хоёр орон худалдаа, аялал жуулчлал зэрэг уламжлалт хамтын ажиллагааны салбараас гадна, хоёр улс "Бүс ба зам", орон нутгийн мөнгөн тэмдэгтийн зохицуулалт, эрчим хүчний шинэ тээврийн хэрэгсэл зэрэг салбарт хамтран ажиллах хүчтэй боломжтой гэж үзэж байна.
Хятадын зах зээл хил дамнасан компаниудын сонирхлыг их татдаг
Дэлхийн шилдэг 500 компани, Германы эм тариа, агрохимийн аварга Байер компаний Хятад улсын Санхүү хариуцсан захирал Ульрик Стив сэтгүүлчдэд өгсөн тусгай ярилцлагадаа:
- Зах зээлийн асар том цар хүрээ, боловсронгуй аж үйлдвэрийн шинэчлэлийн систем, нийлүүлэлтийн сүлжээний өрсөлдөх чадвар, тасралтгүй шилдэг болж буй бизнесийн орчин зэрэгтэй Хятад улсын зах зээл нь Байер зэрэг хил дамнасан компаниудын хувьд маш их сонирхол татдаг гэж ярив.
Стив сэтгүүлчдэд хандан:
- Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд Ковид-19 цар тахлын үед дэлхийн эдийн засгийг сэргээх гол хөдөлгүүр болсон. Сүүлийн гурван жилийн хугацаанд Хятадын эдийн засаг жилийн дундаж өсөлтийн хурдаа 4.5 хувь орчим хадгалж, дэлхийн дунджаас илт өндөр байна. Хятадын зах зээлийн өсөлтийн чадавхи, үйлдвэрлэлийн тогтолцооны хувьд хүчтэй өрсөлдөх чадвар нь дэлхийн зах зээлд гүнзгий эерэг нөлөө үзүүлнэ.
Хятад улс цар тахал өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, хянах бодлогоо оновчтой болгож, тохируулснаар Хятадын эдийн засгийн эрч хүч улам нэмэгдсээр байна. Олон улсын валютын сан зэрэг Олон улсын санхүүгийн байгууллагууд 2023 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн талаарх таамгаа нэмэгдүүлснийг Стив анзаарчээ. Стив:
- 2023 онд Хятад улс дэлхийн эдийн засгийг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байх болно гэдэгт эргэлзэхгүй байна гэж хэллээ.
Стивийн хэлснээр:
- Байер эмийн сангийн Бээжингийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулах төсөл энэ онд хэрэгжинэ. Түүнчлэн Байер Хятад улстай олон салбар дахь хамтын ажиллагаагаа ахиулж, бүтээгдэхүүний инновацийг сайжруулж, Хятадын зах зээлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх болно. Хятад улс Байерын стратегийн гол зах зээл байсаар ирсэн бөгөөд Байерын дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээ, инновацийн системд чухал ач холбогдолтой юм гэж хэлэв.
Сүүлийн жилүүдэд Хятад улс гадаадад дээд зэрэглэлийн нээлттэй байдлыг ахиулж, бизнесийн орчин үргэлжлэн сайжирсан нь хил дамнасан компаниудын Хятадын урт хугацааны хөгжилд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн юм.
Хятадын бизнес бол Байерын хамгийн найдвартай, хамгийн хүчирхэг өсөлтийн хөдөлгүүр гэдгийг Стив онцолжээ. Одоогийн байдлаар Хятадын зах зээл Байерийн эмийн сангийн дэлхийн хамгийн том зах зээл, өргөн хэрэглээний эрүүл мэндийн бүтээгдэхүүний дэлхийн хоёр дахь том зах зээл, газар тариалангийн шинжлэх ухааны дэлхийн шилдэг арван зах зээлийн нэг болоод байна. Стив одоо ч, ирээдүйд ч хамаагүй Хятадын зах зээл Байерын хувьд маш чухал гэж онцоллоо.
