Индонезийн нийслэл Жакартагийн нэгэн барилгын талбайд 20 настай Индонез залуу Иосеф Прасетти Ротари өрөмдөх машиныг чадвартай ажиллуулж байгаа нь хуран цугласан хүмүүсийг гайхшруулж байлаа. Иосеф Прасетти нь Хятадын Жэжян Геологийн төв компани болон Индонезийн сургалтын институтээс зохион байгуулсан анхны эргэлтэт өрмийн сургалтад хамрагдсан 19 операторын нэг юм.
Тэрээр өнгөрсөн оны 08-р сараас эхлэн эргэлтэт өрөмдлөгийн өрмийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг эзэмшсэн байна. Мөн тэрээр “Хятад багшаас ур чадвар сурч байгаадаа баяртай байна. Би маш их сэтгэл хангалуун, аз жаргалтай байна. Ирээдүйдээ илүү итгэлтэй байна” гэж байв.
Сүүлийн жилүүдэд “Бүс ба зам” бүтээн байгуулалтын тасралтгүй гүнзгийрэхийг дагаад Хятад, Индонез хоёр орны барилга байгууламжийн салбарын хамтын ажиллагаа явах тутам нягтарч, “Бүс ба зам”-ын инженер технигчидийн ажлын хэрэгцээ нэмэгдэж байна. “Бүс ба зам”-ын Индонез дахь бүтээн байгуулалт нь урт удаан хөгжлийн төлөвлөгөөтэй бөгөөд сургалтыг явуулж байгаа сургуулиуд олон төрлийн мэргэжилтнүүдийг элсүүлж, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад хүн хүчийг бэлтгэнэ хэмээн сургалтыг хариуцсан мэргэжилтэн ярьж байлаа.
