solongonews
Хятадын эрх бүхий зохион бүтээх патентын жилийн дундаж хэмжээ 13.8 хувь нэмэгджээ
2022-10-10 16:45
Хятадын эрх бүхий зохион бүтээх патентын жилийн дундаж хэмжээ сүүлийн арван жилд 13.8 хувь нэмэгджээ.

Хятадын үндэсний оюуны өмчийн газрын дэд захирал Хү Вэньхүй 10-р сарын 09-ний өдөр болсон тогтмол хэвлэлийн хурал дээр танилцуулахдаа "2012-2021 онд Хятадын үндэсний оюуны өмчийн газар нийт 3.953 сая зохион бүтээх патент олгож, жилд дунджаар 13.8 хувь нэмэгдэж, бүртгэгдсэн барааны тэмдэг 35.563 саяд хүрсэн нь жилд дунджаар 25.5 хувь өссөн үзүүлэлт болсон юм".

- Хятадын оюуны өмчийн эрх нь шинийг санаачлах, бүтээн байгуулалтыг илүү хүчтэй дэмжсэн байна. 2022 оны 09-р сарын байдлаар Хятадад зохион бүтээх патентын үр дүнтэй тоо 4.081 саяд хүрсэн бөгөөд үүний 3.154 сая нь дотоодын (Хонконг, Макао, Тайванийг оролцуулалгүйгээр) зохион бүтээх патент, 41.523 сая нь барааны тэмдэг бүртгэсэн байна.Мөн нийт 2495 газар зүйн үзүүлэлт бүхий бүтээгдэхүүн батлагдаж, 6.992 газар зүйн үзүүлэлтийг хамтын барааны тэмдэг, гэрчилгээжүүлэлтийн тэмдэг болгон бүртгүүлэхээр баталсан байна.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан “2022 оны Глобал инновацын индекс”-д Хятад улс 2012 оны 34-өөс 2022 онд 11-т хүрч, 10 жил дараалан тогтвортой сайжирч байгааг анхаарах нь зүйтэй.

Хү Вэньхүй хэлэхдээ "Хятад улс уг жагсаалтад 23 байраар дээшилсэн нь Хятадын оюуны өмчийн эрх зүй, шинжлэх ухаан, технологийн шинэтгэлийн цогц хүчин чадлын хөгжил дэвшлийг харуулж байна. Мөн оюуны өмчийн хамгаалалтыг бэхжүүлэхэд Хятадын гаргасан амжилтуудыг ч харуулж байна" гэжээ.

Зохиогч: ВАН ЛИНЬЛИНЬ, СУН ЧЭНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл