solongonews
Бээжинд цас мөсний наадам болж байна
2014-12-28 17:35
Энэ өвөл, хаврын үеэр Бээжин хотын 16 дүүрэг сууринд цас мөсний 48 газрыг ажиллуулж, давхацсан тоогоор 300 мянган хүн оролцоно гэж тооцжээ.


12 сарын 28-нд Бээжин хотын иргэдийн 2014 оны өвлийн улирлын цуврал арга хэмжээ "Цас мөсний наадмаар биеэ бялдаржуулж, өвлийн олимпод бэлдье" уриан дор эхэллээ.

Энэ өвөл, хаврын үеэр Бээжин хотын 16 дүүрэг сууринд цас мөсний 48 газрыг ажиллуулж, давхацсан тоогоор 300 мянган хүн оролцоно гэж тооцжээ. Бээжин хотод 20 цанын бааз, заалны мөсөн каток нээж, давхацсан тоогоор 2 сая 700 мянган хүн оролцох төлөвтэй байна.

Тус цуврал арга хэмжээ 2014 оны 12-р сараас 2015 оны 2-р сар хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл