2023 оны Олон улсын байдал ба Хятадын дипломат харилцааны семинар сүүлийн өдөр Бээжинд боллоо.
2023 он бол олон улсын харилцаанд томоохон, өргөн цар хүрээтэй өөрчлөлт гарч, Хятад маягийн шинэчлэлийг тууштай ахиулсан жил мөн гэдгийг онцлон тэмдэглээд мөн Хятадын дипломат ажиллагаанд шинийг нээсэн, ололт амжилттай жил болжээ.
Семинар дээр Ван И 2023 оны Хятадын дипломат харилцааны онцлох зургаан үйл явдлыг дурдав. Тухайлбал:
Нэг. Төрийн тэргүүний дипломат ажиллагаа амжилттай болж, Хятадын онцлогтой том гүрний дипломат харилцааны шинэ амжилтуудыг тогтоов.
Хоёр. Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг бүтээхэд шинэ түлхэц өгөв.
Гурав. "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт амжилттай болж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанартай бүтээн байгуулах шинэ шатанд оров.
Дөрөв. БРИКС-ийн механизм түүхэн тэлэлтэд хүрч, хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаанд шинэ хүч төвлөрүүлэн сэлбэв.
Тав. Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт амжилттай болж, бүс нутгийн сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны шинэ индэр бүрдүүлэв.
Зургаа. Саудын Араб, Ираны түүхэн эвлэрлийг ахиулж, халуун цэгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах шинэ жишээг үзүүлсэн болно гэжээ.
