Тавдугаар сарын 13-ны өглөө холимог бордоо тээвэрлэсэн X9101 ээлжийн 13 контейнер галт тэрэг, Наньнингийн олон улсын төмөр замын боомтоос хөдөлж, Пиншян төмөр замын боомтоор хил гарч Вьетнамд хүрсний дараа авто замаар Лаост хүрсэн байна. Энэ бол Гуанши дахь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний "Хятад-Вьетнам-Лаос" хил дамнасан галт тэрэгний анхны аялал бөгөөд АСЕАН-ы хоёр орнуудаар дайран өнгөрөх “төмөр зам-авто зам”-ын холын тээврийн шинэ замыг нээсэн юм.
Хятадын төмөр замын Наньнин групп ХК-ийн Наньнингийн ачааны төв хариуцсан холбогдох хүн танилцуулахдаа, хил дамнасан олон загварын галт тэрэг бий болгосноор, төмөр зам, авто замын хосолсон тээврийн горимыг нэвтрүүлж, Лаос руу бараа хүрэхэд ердөө 4 хоног шаардагдаж байна. Тээвэрлэлтийн хугацааг далайн тээврээс 10-аас дээш хоног хэмнэж болох бөгөөд барааг цаг тухайд нь хүргэх найдвартай баталгааг өгч байна гэжээ.
Мэдээгээр, энэхүү хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний "Хятад-Вьетнам-Лаос" хил дамнасан олон загварын галт тэрэг нийт 1300 км аялж байна. Бараа нь Лаост хүрсний дараа тухайн орон нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд үйлчлэх болно. Статистикийн мэдээгээр 5-р сарын 12-ны өдрийг хүртэл Гуанши Хятад-Вьетнам хил дамнасан галт тэргийг нийт 112 удаа зорчуулж, өнгөрсөн оны м өн үеэс 69.7% -иар өсчээ, урьдчилсан тооцоогоор, энэ онд Хятад, Вьетнамын хооронд 300 галт тэрэг зорчуулахаар буй. Ингэснээр илүү олон "Хятадад үйлдвэрлэв" бүтээгдэхүүнүүд хил дамнасан галт тэргээр АСЕАН-ны орнууд хүрч, "Бүс ба зам" -ын бүтээн байгуулалтад үйлчлэх болно.
