2022 оны Бээжингийн өвлийн олимп болон параолимпийн олон улсын мэдээллийн хэрэгслийн их хурал энэ сарын 19-нд зайны цахим хурлын хэлбэрээр нээгдэж, ОУОХ, Олон Улсын Параолимпийн хороо, улс орон, бүс нутгийн олимпийн хороо болон параолимпийн хороо, олон улсын ганцаарчилсан спортын холбоо, түүнчлэн олон улсын мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид гээд 400 гаруй хүн цагийн зөрөө зэрэг хүндрэл бэрхшээлийг тэвчин хуралд оролцов.
Бээжин хотын дэд дарга, Бээжингийн өвлийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны гүйцэтгэгч дэд дарга Жан Жяньдүн, ОУОХ-ны хэвлэл мэдээллийн зөвлөлийн дарга, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааны хянагч Люсиа Монтанарелла хуралд оролцон илтгэл тавьлаа.
Олон улсын мэдээллийн хэрэгслийн их хурал бол Бээжингийн өвлийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны наадам тэмцээнээс өмнөх мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааны тухай хамгийн чухал бэлгэ тэмдгийн чанартай ажлын нэг. Түүнчлэн Бээжингийн өвлийн олимпийн наадмын бэлтгэл ажлын хугацаанд олон улсын мэдээллийн хэрэгсэлд төрөл бүрийн бэлтгэл ажлын ахиц байдлыг шууд танилцуулах цорын ганц боломж юм. Хүмүүсийн эрүүл мэндийг бодолхийлж, хурлыг өндөр үр ашигтай зохион байгуулахын тулд ОУОХ, Олон Улсын Параолимпийн хороотой зөвшилцсөнөөр дамжин энэ удаагийн хурлыг зайны цахим хурлын хэлбэрээр зохиосон байна.
Жан Жяньдүн хуралд:
- “COVID-19 цар тахал дэлхийн улс орнуудын үйлдвэрлэл, амьдрал болон олон улсын томоохон наадам тэмцээнд ихээхэн нөлөө үзүүлэв. Гэтэл энэ нь бид өвлийн олимпийн наадмыг бэлтгэн зохион байгуулах гуйвшгүй алхааг хориглож чадахгүй. Бид үүнд итгэл дүүрэн байна. Цар тахал наадам тэмцээнийг сурвалжлан мэдээлэхэд мөн нөлөөлөх болно. Бид олон улсын нөлөө бүхий мэдээллийн хэрэгсэлтэй хамт Бээжингийн өвлийн олимп, параолимпийг мэдээллийн хэрэгслээр сурвалжлах, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга барилын талаар судалж, олон нийтийг бүх талын, өндөр үр ашигтай, дөхөм дөт мэдээллийн хэрэгслийн үйлчилгээний баталгаажуулалтаар хангах болно. Үүний зэрэгцээ цаашид ч уулын адилаар Бээжингийн өвлийн олимп, параолимпийн бэлтгэлд анхаарал хандуулж, дэмжиж, бид ажлаа нэн сайн биелүүлэхэд туслан, хамтдаа дэлхий нийтэд нэгэн удаагийн амжилтад хүрсэн өвлийн олимпийн наадмыг хүргэхийг та нараас хүсэж байна гэж хэллээ.
