
XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулган 3 дугаар сарын 5-ний өдрийн үдээс өмнөх 9 цагт Бээжингийн Ардын их хурлын танхимд нээлтээ хийв. Хурлыг Жан Дэжян даргалж, ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрыг төлөөлөн Засгийн газрын ажлын тайланг хийсэн ба үндэстний эдийн засаг, нийгмийн хөгжлийн “13 дугаар 5 жил”-ийн төлөвлөгөөний төслийн нооргийг хянаж, Төрийн зөвлөлийн 2015 оны үндэстний эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал, 2016 оны үндэстний эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн тайлан, Төрийн зөвлөлөөс 2015 оны төвийн болон бүс нутгийн төсвийг хэрэгжүүлсэн байдал, 2016 оны төвийн болон бүс нутгийн төсвийн төслийн тайланг хянан зөвшилцөв. Өвөр Монголын 56 ардын төлөөлөгчид бүх Өвөр Монголын иргэдийн хүсэл найдварыг хүлээн өөрийн хүнд атлаа өнгө жавхаатай дархан үүрэг хариуцлагаа биелүүлэхээр их хурлын танхим руу сүр жавхаатай алхана.
