solongonews
Оффшир данс бүхий Монголын 49 иргэн
2016-05-10 14:39
Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас бэлтгэн гаргаж буй “Панамын материалууд” гэж нэрлэгдсэн шуугиант мэдээллүүдийн ээлжит хэсгийг тавдугаар сарын 9-нд зарлана гэгдсэн.

Оффшор дансны мэдээллийг ил болгож Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримт бий гэж буй юм.

Урд шөнө “offshoreleak.icij.org” албан ёсны цахим хуудсан дээр Монголтой холбоотой мэдээлэл тавигдсан байна.

Монгол улстай холбоотой 49 хүн, 43 хаяг гарч ирсэн нь энэ. Үүний дотор сонирхол татаж байгаа нь Улаанбаатар хотын мэр Бат-Үүлийн хүү Чулуудай бүртгэгджээ. 2011 оны 6-р сарын 30-ны өдөр Британийн Виржинийн арлууд дээр бүртгэгдсэн Стратежик Майнс Инк-ийн хувь эзэмшигч гэж Панамын материалуудад дурьдагдсан нь олны анхаарлыг татах нь зүй биз.
Харин өчигдөр шөнө Монгол HD телевизээр зарлаад байсан Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарын нэр энэ жагсаалтанд байхгүй байгааг та албан ёсны хуудсанд зочилсон бол олж харах байх. Өнөөдөр тэд хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
Угтаа бол офшор гэдгийг тайлбар толинд эх газраас зайтай далайд орших, гадаадад хийгдсэн, байрлаж буй буюу бага татвар, бага зардалтай эсхүл чанга хатуу бус зохицуулалтыг эдлэх гэж гадаадад бүртгэгдсэн гэж бичсэн буй.

Томоохон компаниуд Британийн Виржинийн арлууд,  Сейшелийн арлууд, Багамын арлууд зэрэг татварын "диваажинд" компаниа бүртгүүлсэн байх нь элбэг. Тухайлбал, бидний сайн мэдэх Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний 16.48-д  “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” гэж Засгийн газрын нэрийн өмнөөс төрийн өмчит Эрдэнэс МГЛ ХХК, Хөрөнгө оруулагч,  Британийн  Виржинийн арлуудын  хуулийн  дагуу  үүсгэн  байгуулагдсан  Айвенхоу  Оюу  Толгой /БиВиАй/ Лимитед, Нидерланд Улсын хуулийн дагуу  үүсгэн байгуулагдсан Оюу Толгой Нидерландс Би.Ви. нарын хооронд  энэхүү Гэрээг байгуулсан өдөр, эсхүл  байгуулах үед  байгуулсан Оюу Толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг, гэсэн заалт орсон байдаг.

 
 
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : WWW.OFFSHORELEAKS.ICIJ.ORG
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл