solongonews
Дарга Ши Жиньпин Хятадын Хөдөлмөрийн харилцааны хүрээлэнгийн оюутнуудад захидлын хариу илгээн урамшуулав
2018-04-30 22:05
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Хөдөлмөрийн харилцааны хүрээлэнгийн оюутнуудад захидлын хариу илгээн урамшуулав.

05-р сарын 01-ний Олон улсын хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хятадын Хөдөлмөрийн харилцааны хүрээлэнгийн оюутнуудад захидлын хариу илгээж, оюутнууд болон Хятад улсын хөдөлмөрийн жишээчид, хөдөлмөрчдөд Олон улсын хөдөлмөрийн баярын өдрийн мэндийг дэвшүүлсэн байна.

Дарга Ши Жиньпин захидалдаа: 

Та бүхэн Нам төрийн хөгжилд товойм хувь нэмэр үзүүлж, хөдөлмөрийн жишээч болсон. Өнөөдөр та бүхнийг Хятадын Хөдөлмөрийн харилцааны хүрээлэнд суралцуулж байгаа нь та бүхний нөр их хөдөлмөрийг нам төрөөс үнэлж байгаа явдал юм. Нийгэм журмыг хөдөлмөрөөр бүтээнэ. Шинэ цаг үеийг ч хөдөлмөрөөр бүтээх ёстой. Та бүхнийг яруу алдраа нандигнаж, хичээн суралцаж, өөр өөрийн ажлын байрандаа илүү их амжилт гаргана гэдэгт итгэж байна гэжээ. 

Хятадын Хөдөлмөрийн харилцааны хүрээлэнг 1992 онд байгуулсан бол энэхүү хүрээлэнд Хятад улсын хэмжээний хөдөлмөрийн жишээчид, тэргүүний ажилтнуудад илүү өндөр боловсролыг хүртээдэг юм байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл