solongonews
Хятадын эдийн засаг дэлхийн өсөлтийг нэмэгдүүлнэ гэж олон улсын байгууллагууд үзэж байна
2023-02-13 18:08
Хятадын эдийн засаг дэлхийн өсөлтийг нэмэгдүүлнэ гэж олон улсын байгууллагууд үзэж байна.

Goldman Sachs Group 2023 оны 4 улиралд Хятадын эдийн засаг дунджаар 6.5 хувиар өсөх төлөвтэй байна гэсэн тайланг 10-нд вэбсайтад гаргасан байна. Хятадын эдийн засгийн хурдацтай сэргэлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх болно гэжээ.

2023 оны эцэс гэхэд Хятадын эдийн засаг хурдацтай сэргэж, дотоодын эрэлт хэрэгцээ сэргэж байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн түвшинг 1 хувиар ахиулдгийг тайланд онцолжээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв улам бүр тодорхой болж, Хятадын эдийн засгийн сэргэлт хурдацтай нэмэгдэж, дэлхийн санхүүгийн байдал, Европ дахь байгалийн хийн үнэ буурснаас болж Goldman Sachs Group дэлхийн эдийн засгийн урьдчилсан тооцоогоо өсгөсөн гэж тайланд дурджээ.

Хятадын эдийн засаг дотоодын эрэлт, гадагшаа чиглэсэн аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүн гэсэн гурван сувгаар дамжуулан дэлхийн эдийн засгийн өсөлтөд шууд эерэг нөлөө үзүүлнэ гэж тайланд үзэж байна.Энэ онд Хятадын дотоодын эрэлт 5 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа нь Ази, Номхон далайн зарим эдийн засгийн өсөлтийн түвшинг 0.4 орчим хувиар өсгөхөд хүргэж байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл