Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?
Бүгдэд нь энэ өдрийн мэнд. Угалзцэцэг гэдэг.
Хурдан аргаар турах нь зөв үү?
Шаардлагатай үед буюу ямар нэгэн баяр болоход турж болно. Гэхдээ гол нь дараа нь хурдан жин нэмдэг мэдээж олон дахин ойр ойрхон жин нэмж хасах нь эрүүл мэндэд болоод сэтгэл санааны хувьд ч сайн зүйд биш.
Турахыг хүсэж байгаа бүсгүйчүүд маань юу идэх хэрэгтэй вэ?
Жин хасах гэж байгаа бол хоолоо сойх биш эрүүл хооллож дасгал хөдөлгөөнтэй хослуулах хэрэгтэй. Өөх тос , давс , гурилан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.

Эрүүл хооллох хэрэгтэй гэж байна. Тэгвэл эрүүл хооллолт гэхээр яг яаж хооллохыг хэлэх юм бол?
Хоолоо хуурч шарахгүй , чихэр давс гурил өөх тосыг хасаад хооллох. Мөн хоол тэжээлээс авах ёстой нүүрс ус , уургийг зөв зохистой хэрэглэх. Хүнсэндээ байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.
Фитнесд явдаг охид бүсгүйчүүд маань уураг , амин хүчлүүдийг хэрхэн хэрэглэх ёстой юм бол?
Дөнгөж явж эхлэж байгаа бол өөрөөрөө явах хэрэгтэй. Мэдээж ядрах , уургийг хоол хүнснээс авч чадахгүй байгаа тохиолдолд хэрэглэж болно. Уураг болон бэлдмэлүүдийг уг заасан зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Брэнд болон бүтээгдэхүүнээс шалтгаалан зааврууд өөр өөр байдаг. Мөн тодорхой хугацаанд уугаад тодорхой хэмжээнд завсарлах хэрэгтэй. Мэргэжлийн хүний зөвлөгөөг аван хэрэглээрэй.

Энэ амжилтанд хүрэх замд шантрах үе зөндөө л тохиолдсон байх. Хэрхэн өөрийгөө хурцалж урагшаа алхсаар байсан бэ?
Шантрах үе зөндөө л байсан тэр болгонд бусдын биш өөрийнхөө төлөө явж байгаагаа дандаа санаж байх хэрэгтэй. Өөрийгөө ялна гэдэг хамгийн том ялалт юм.
Сайхан биетэй болохыг хүссэн бүсгүйчүүд маань зөндөө байгаа. Тэдгээр бүсгүйчүүддээ урмын үг хайрлаач?
Чи би яг адилхан биетэй , мах цус , арьс булчин гээд л. Чи бусдаас юугаараа ч дутахгүй. Фитнесээр хичээллээд 3 сар 6 сар цаашлаад жилийн дараа та толинд хараад “Би чадсаан” гэж дотроо хэлэх нь хамгийн гайхалтай мэдрэмж шүү. Чи нэг л амьдрана. Зүгээр л өөртөө сэтгэл хангалуун амьдар.
Бүсгүйчүүддээ үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа.

