
Найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй Монгол хэлний сүлжээний цагаан сарын үдэшлэг “Эхлэл”, “Тэргүүн мэдээ • Сонгоно”, “Үүлэн үйлчилгээ • Цацна”, “Жиргээ цугларал • Дэлгэрнэ”, “Хам чимээ • Урлана”, “Төгсгөл” гэсэн хэсгээс бүрдэж, аудио, видео, зураг, үсэг, H5, урт эвхээс, зурмал зураг, VR, картон, царгиа зэрэг хэлбэрийг ашиглан, уламжлалт тайзны урлаг болон сүлжээний хоршил үйл ажиллагааг уялдуулсан шинэ хэлбэрийн үдэшлэгийг олны хүртээл болгосноор сайтын шууд нэвтрүүлгийг хүлээн авсан хүний тоо 558 мянгыг давжээ.
Энэ удаагийн үдэшлэгт Өвөр Монголын Өдрийн Сонины хорооны шинэ мэдээллийн хэрэгсэл ба Алшаа өдрийн сонин, Ордосын өдрийн сонин зэрэг 9 аймаг хотын сонины монгол жиргээ тавцан буюу “Үйлдлэг” сэтгүүл жиргээ тавцан, Өвөр Монголын Засгийн газрын системийн монгол сайтын цугларал, Өвөр Монголын монгол радио, монгол одон телевизийн жиргээ тавцан зэрэг 32 мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч оролцож шинэ мэдээллийн хэрэгслийн том цуглааныг хийсэн байна.




