solongonews
Хятад улс 695 сая 410 мянган тонн үр тариа хураажээ
2023-12-11 17:04
Хятад улс 695 сая 410 мянган тонн үр тариа хураажээ

   Хятадын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр Хятадын үр тарианы талбай 118,969 мянган га байгаа нь 2022 онтой харьцуулахад 6,36 мянган га-гаар нэмэгдэж, 0,5 хувиар өссөн байна. Нэгж талбайд ногдох үр тарианы хэмжээ 5,845 кг/га байгаа нь 2022 онтой харьцуулахад 43,6 кг/га нэмэгдэж, 0,8 хувиар өсчээ.

Энэ онд Хятад улс 695 сая 410 мянган тонн үр тариа хурааж авсан нь 2022 онтой харьцуулахад 8,88 сая тонноор нэмэгдэж, 1,3 хувиар өссөн дүн юм. Үүнээс үр тарианы үйлдвэрлэл 641.43 сая тонн болсон нь өнгөрсөн оноос 8.19 сая тонноор нэмэгдэж, 1.3 хувиар өссөн байна.     

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл