
ХКН-ын Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв радио телевизийн захирал Шинь Хайшүн, Гирин мужийн дарга Жин Жүнхай нар нээлтийн ёслолд оролцож, тус арга хэмжээг Жин Жүнхай дарга нээж үг хэлсэн байна.

Энэ жилийн наадмыг Хятадын Төв радио телевиз, Гирин мужийн захиргаа санаачлан Чанчүнь хотын захиргаатай хамтарч зохион байгуулсан юм. Чанчүний кино наадам 09-р сарын 01-нээс 08-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр Хятадын кино урлагийн дээд шагнал “Алтан буга”-ын эзнийг тодруулж, кино форум зэрэг арга хэмжээ болно. Тус наадмын сүүлийн өдрүүдэд хаалтын ёслол, шагнал гардуулах ёслол зэрэг цуврал арга хэмжээ зохион байгуулах юм байна. “Алтан буга шагнал”-д шалгарсан 15 шилдэг кино 10 төрлийн номинацад өрсөлдөх болно.

Чанчүнь бол Хятадын кино урлагийн эх нутаг бөгөөд 1992 онд Чанчүнь нэрээр анхдугаар наадмаа зохион байгуулсан түүхтэй. Энэ бол хотын нэрээр нэрлэсэн Хятадын анхны кино наадам, тус наадам цар хүрээгээ тэлсээр одоо Хятадын дөрвөн том кино наадмын нэг болсон байна.



