"Гүйжөүгийн биет бус соёлын өвийн үзэсгэлэн" болон Гүйжөү мужийн соёл аялал жуулчлалыг дэмжих үйл ажиллагаа саяхан Францын Парис хотноо зохион байгуулагдлаа.
Энэхүү үзэсгэлэн, сурталчилгааны үйл ажиллагаа нь Гүйжөүгийн онцлог соёл дээр төвлөрч, гар урлал, хувцас, эд хогшлоор дамжуулан биет бус соёлын өвийн олон янз байдал, эрч хүчийг харуулжээ. Нээлтийн ёслолд Франц дахь Хятадын элчин сайдын яамны Соёлын хэсгийн сайд Янь Жэньчюань, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Гүйжөү төслийн мэргэжилтэн Мари-Пьер Бушер болон Хятад, Францын соёл, аялал жуулчлалын 80 гаруй хүн оролцов.
Нээлтийн арга хэмжээнд францын шинээр гарч ирж буй загвар дизайны брэндүүд болон Мяо үндэстний мөнгөн эдлэлийн загварын брэндүүд хамтран бүтээсэн загварын шоу тоглолт амьд үзүүлбэр, тайлбараар дамжуулан соёлын биет бус өвийг баяр ёслол, ардын ёс заншилтай холбосон юм. Зочид Гүйжөү мужийн цөөн тоот үндэстний соёл, гар урлал, тавигдсан хувцас хэрэглэлийг ихэд сонирхож, зохион байгуулагчид, дизайнеруудтай харилцсан байна.
Гүйжөү мужийн Соёл, аялал жуулчлалын яамны Францын худалдааны төвийн дарга Жан Жү хэлэхдээ "Хятадын баруун өмнөд хэсэгт улан цөөн тоот үндэстний оршин суугчийн бүс нутгийн хувьд Гүйжөү муж нь баялаг, олон янзын биет бус соёлын өв соёлтой байж, энэ удаагийн үзэсгэлэнгээр дамжин францын үзэгчдэд илүү их Гүйжөү элементүүдийг танилцуулах боломж олгохыг хүсэж байна" гэжээ.
Парис дахь Хятадын аялал жуулчлалын албаны захирал Мү Юйвэй соёлын биет бус өвийг дэлгэн үзүүлэхээр дамжин Хятадын уламжлалт ардын ёс заншил, биет бус соёлын өвийн түүхийг өгүүлэн, Хятад, Францын хооронд соёлын аялал жуулчлалын солилцоог дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгджээ.
