11-р сарын 10-ны 08 цаг 12 минутад Хятад улсын “Фэньдөү” нэрэмжит аялагчтай шумбагч аппарат Марианагийн далайн хөндийн ёроол буюу 10 мянга 909 метр гүнд хүрсэн байна.
Хятад улсын аялагчтай шумбагч аппаратын хөгжлийн түүх
Эхлээд зуун метр гүнд хүрч чадах байснаасаа 10 мянган метрийн далайн гүнд хүрэх чадварыг бүрдүүлэх хүртэл Хятад улсын аялагчтай шумбагч аппарат гүн далайд шумбах үйлс хэдэн арван жилийн замналыг туулж, урьд хожид далайн гүнд шумбах олон төрлийн зангилаа технологийн дэвшил гаргасан юм.
1986 онд Хятад улсын анхны аялагчтай шумбагч аппарат буюу 7103 авралтын завийг амжилттай судлан бүтээв. Хэдийгээр зөвхөн 300 метр гүнд шумбах боломжтой, аяллын хурд нь удаан байсан боловч тус завь бол тэр он жилүүдийн хамгийн тэргүүний авран туслах аялагчтай шумбагч аппарат байсан юм.
2010 оны 7-р сард Хятад улсын бие даан дизайн бүтээж, угсарсан анхдагч аялагчтай шумбагч аппарат буюу “Жяолүн” аппарат 3759 метрийн далайн гүнд шумбав. Ингэснээр Хятад улс нь Америк, Франц, Орос, Японы дараа 3500 метрийн далайн гүнд шумбах чадвар бүхий аялагчтай шумбагч аппаратын технологитой болсон дэлхийн тав дахь орон болов.
2016 оны 6-р сард, “Жяолүн” нэрэмжит 7000 метрийн гүнд шумбах чадвартай аппарат товлосон зорилтоо биелүүлж, 7062 метр гүнд аялсан рекордыг бүтээв. Тус аппарат нь дэлхийн тэргүүний зогсох болон автомат жолоодлогын чадвартай, түүнчлэн далайн урсгалын саадыг бууруулах чадвартай тул ажиллах үед далайн гүнд маш тогтвортой байдлыг хадгалж чаддаг.
“Гүн далайн дайчин” нэрэмжит шумбагч аппаратыг судлан бүтээхээс далайд туршин хүлээлгэн өгөх хүртэл 8 жилийн богинохон хугацаа зарцуулсан юм. Дотооддоо үйлдвэрлэсэн түвшнээр илүү өндөр, бодит ашиглалтын талд чадвар сайтай юм. 2016 онд тус аппаратыг далайд туршаагүй байтал 10 мянган метрийн гүнд шумбах аппаратын судалгааг зэрэг эхлүүлсэн юм.
