Хавар цагийн их уулзалтаар шинэ оны тэмүүллийн хуудсыг нээж, шинэ аян, шинэ эрин үеийн хүсэл тэмүүллийг уриалан дуудлаа.
2022 оны Хятадын “Хоёр чуулган” олон сая иргэдийн итгэл хүслийг эрчимжүүлж, өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрч, олон зуун сая иргэдийн эв нэгдэл, тэмцлийн сүр жавхлант хүчийг нэгтгэн, үйлсийн харгуй зүг итгэл төгөлдөр тэмүүлнэ.
“Хоёр чуулган” бол Хятадын хөгжлийг ойлгох чухал цаг мөч юм. Дотоодын нийт бүтээгдэхүүн 8.1 хувиар, нэг хүнд ногдох орлого 8.1 хувиар, хот, суурингийн 12.69 сая иргэдийг ажлын байраар хангаж, вакцинд хамрагдалт 85 хувьд хүрсэн зэрэг нь 2021 оны Хятадын хөгжлийг харуулсан амжилтууд дэлхий дахиныг "Хятад улс яагаад чадна вэ" гэсэн гүн бодолд автуулав.
“Хоёр чуулган” бол Хятадын хөгжлийг ажиглах чухал цонх юм. Хөгжил хэзээд хязгааргүй, тэмцэл хэзээ ч дуусахгүй. Үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5.5 орчим хувиар өсгөж, хот суурингийн 11 сая гаруй иргэдийг ажлын байраар хангаж, оршин суугчдын орлогын болон эдийн засгийн өсөлтийг үндсэндээ адил байлгаж, үр тарианы гарцыг 1.3 их наяд жингээс /1 жин = 500 гр/ дээш байлгана гэж “Хоёр чуулган”-аар энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн урьдчилсан зорилтыг тодорхойлж, олон талын ажилд зохицуулалт хийсэн байна. Дэлхийн өөрчлөлт хувиралт ихтэй, цар тахал дэгдсэн өнөөгийн нөхцөл байдалд Хятад улс тогтвортой хөгжлийг хангах иж бүрэн бодлого хэрэгжүүлсээр байна. Итгэл зориг эрч хүчээр тулгамдах олон хүндрэл бэрхшээлийг даван туулж, шаргуу хичээж л байвал дэлхий дахиныг гайхшруулсан гайхалтай түүхийг бичиглэх болно.
Хятад улсын өнцгөөс дэлхий дахиныг ажиглахад Хятадын хөгжил цэцэглэлтийн дэлхий нийтэд авчирсан итгэл найдварыг улам илүү сайн ойлгож чадна. Одоогийн байдлаар олон улсын нөхцөл байдалд гүнзгий бөгөөд ээдрээтэй өөрчлөлт тохиож, зуун жилд тохиолдоогүй хувиралт болон цар тахал дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө учруулаад байна. Хятадын хөгжил амжилтад хүрсэн үлгэр жишээ, эрч хүчтэй уур амьсгал нь өнөөдрийн өөрчлөлт ихтэй дэлхийд нандин итгэл найдвар дамжуулав. Үүнд, хөгжсөн соёл иргэншил, хөгжил дэвшил, эрч хүчтэй, нээлттэй шинэ эрин үеийн Хятад улс дэлхий дахины хөгжилд эерэг эрч хүчийг тасралтгүй нэмж, хүн төрөлхтний энх тайван ажил үйлсэд түлхэц үзүүлэх болно.
Шинэ эрин үеийн хөгжил цэцэглэлтийн салхины аясаар хамтдаа гэрэлт ирээдүй рүү тэмүүлье.
