Бээжин хотын Жаоян дүүргийн Үндэсний соёлын бүтээлч үйлдвэрийн туршилтын дүүрэгт ажил 80 хувьтай сэргэж, Жэжян мужийн Нинбө 7-р “Мэн Гүнчан” соёлын аж үйлдвэрийн хүрээлэнгийнхэн ажлаа 70 хувьтай сэргээсэн байна. Гуанжүөгийн Жүхай дүүрэгт соёлын аж үйлдвэрийн ажил 90,7 хувьтай сэргэж, ойролцоогоор 8 хувийн аж ахуйн нэгжүүд цахимаар ажиллаж байна. Өдөр бүр өөрчлөгдөж хувирсаар байгаа халдварт өвчтөний тоо бүртгэлийн ард соёлын бүтээлч үйлдвэрийн салбарынхан хүнд сорилттой тулгарсан ч янз бүрийн арга барилаар аж үйлдвэрээ сэргээсээр байгаа юм.
Интернэт хамтын ажиллагаа зах зээлийг бүтээж байна
Гуандүнгийн Юүншэн аниме ХХК-ний телевизийн салбарын ерөнхий менежер Лю Вэйшүгийн вичат группд “Ди ди”, “Ди ди” гэсээр маш олон мэдээ орж ирлээ. Тэр цагаа харлаа. Хэдийнээ 17:00 цаг болжээ. Хэдэн цагийн турш амралтгүй ажилласан болохоор эрхгүй ядарч, аргагүй нүүрээ угаагаад дахин ажилдаа шамдлаа. Ингээд ажлынхаа вичат группийг нээв.
“GoGoBus” картон кино төслийн баг ба “GG Bond” төслийн багийн гишүүд тус тусын ажлын хэсгүүдийнхээ ажлын явцыг идэвхтэй хэлэлцэнэ.
Халдвараас шалтгаалж Юүншэн аниме ХХК-д хүүхэлдэйн киноны олон төслүүдийн үйлдвэрлэл, хувилбарын тал дээр янз бүрийн түвшинд нөлөө үзүүлсэн байна. Гэхдээ 3D хүүхэлдэйн киноныхонд их хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа шавардлагатайн дээр өндөр эрсдэлтэй байдаг. Хүүхэлдэйн кино тус бүрийн үйлдвэрлэлийн хэмжээ цагтаа таарч, ажлыг хойшлуулах нь төслийн ажилд ихээхэн нөлөөлдөг.
Хоёрдугаар сарын 03-ны өдрөөс ажиллана гэж төлөвлөж байсан тус компанийн дарга, “GG Bond”-г үүсгэн байгуулсан Гү Жибинь02 дугаар сарын 02-ны өдөражлынхаавичат группээр “Ажилтнуудынхаа эрүүл мэндийн төлөө хүмүүсийг ажлын газар очуулахгүй” гэсэн зааварчилга өгчээ. Тэгээд ярилцаж зөвшилцөн бүх ажилчдаа гэр гэртээ интернэтээр ажиллуулахаар болсон байна. Тоног төхөөрөмж болон бусад шалтгааны улмаас компанийн ажиллах газар очих шаардлагатай цөөн хэдэн хүнээс бусад нь гэр гэртээ ажилласнаар ажил 90 хувьтай сэргэсэн байна.
Гэр гэртээ сууж ажилласан ч компанийн ажилчдын хичээл зүтгэлээр ажлын үр дүн харьцангуй өндөр, киног чанартай хийж буйн үндсэн дээр мөн угийн төлөвлөгөөтэйгөө нэлээд ойртож, “GoGoBus”е, “GG Bond”-н 6-р хэсэг нь ч төлөвлөсний дагуу бүтээгдэх төлөвтэй байна.
Хүүхэлдэйн киноны төслийн гол ажил бол жүжиг найруулах, үндсэн зураг, зураг авалт, загвар, хөдөлгөөнт зураг, тодруулан будах, дуу оруулах, нийлүүлэх, гаргах гэх зэрэг дамжлагатай.
- Халдварт өвчний үед интернэтээр хуралдах, интернэтээр ажиллах арга хэлбэр толгой өвдүүлсэнболовч ажлын үр ашиг, чанар буурсангүй. Заримдаа гэрээсээ цахимаар ажиллах нь харин илүү үр дүнтэй байдаг гэж Лю Вэйшү ярилаа.
-Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь дэлхийн хэмжээний бүтээлч сэтгэлгээний чөлөөт урсгалтай салшгүй холбоотой. “Интернэт хамтын ажиллагаа“ бол ердөө нэг төрлийн цахимаар ажиллах арга хэрэгсэл биш. Энэ бол цаг хугацаа, орон зайг туулж, бие биетэйгээ харьцах сэтгэлгээний арга юм. "Интернэт хамтын ажиллагаа" нь нээлттэй, хамтарсан олон улсын соёлын зах зээлийг бий болгоход тусалдаг гэж Хятадын Харилцааны их сургуулийн Соёлын үйлдвэрлэлийн менежментийн сургуулийн дарга Фаньжүө хэлсэн байна.
- Ирээдүйд цахимаар ажиллах арга барил бидэнд хэвийн зүйл болж магадгүй юм. Халдварт өвчин намдсан ч бид мөн цахимаар ажиллах арга барилаар ажиллахаар төлөвлөж байна гэж Гү Жибинь ярилаа.
Цахимаар ажиллах хувь хэмжээ нэмэгдсээр байна
Интернэтээр ажиллах, алсын хамтын ажиллагаа гэх зэрэг ажлын хэлбэрүүд бол шинэ зүйл биш, ажилтнуудын ажилдаа явах цагийг багасгахын зэрэгцээ олон хүн нэг дор цугларахаас сэргийлдэг. 02 дугаар сарын 03-ны өдөр бол цагаан сарын амралт дуусаж ажилд орох анхны өдөр. Тоо бүртгэлээс үзвэл тэр өдөр хэдэн арван сая компани, 200 орчим сая хүн интернэтээр ажиллах, алсаас хамтран ажиллах хэлбэрийг хэрэгжүүлсэн байна.
Урлагийн дизайн, цахим уран зохиол, тоглоомын дизайн зэрэг компьютерын технологиос ихээхэн хамаардаг салбарын хувьд алсын зайнаас цахимаар ажиллах нь зөвхөн тархалтын үеийн онцгой байдлын хариу арга хэмжээ биш төдийгүй, цаашдын хандлага болж магадгүй юм гэж Фаньжүө ярилаа.
Интернэтээр ажиллахад тодорхой хүндрэлтэй байдаг тул хэсэг ажлуудыг компанийн ажлын газар очиж гүйцэтгэх шаардлага гардаг. Хүүхэлдэйн киноны төслийн дунд болон сүүлийн хэсгийн ажлын хувьд техник хэрэгсэлд тавигдах шаардлага өндөр байгаа тул ажилчид компанийн тоног төхөөрөмжөөр гүйцэтгэж дуусгах шаардлагатай. Аюулгүй байдлын арга хэмжээ, боломжийн зохицуулалт хийсний дараа бид цахим хэлбэрээр аажмаар ажлаа үргэлжлүүлнэ гэж Лю Вэйшү хэлж байлаа.
02 дугаар сарын 24-ний өдөр компанийн ажил сэргээсэн анхны өдөр. Мэргэжлийн дижитал зураг, дүрслэх үйлчилгээ үзүүлэгч болсны хувьд бидний ажиллах арга бол цахимаар ажиллах болон тухайн газарт нь ажиллахын хослол юм. Төслийг бие даан хэрэгжүүлэх модуль болгон өөрчилсний дараа урьдчилан бэлтгэх болон үндсэн ажлыг техникч нар гэртээ хийдэг. Техникчийн ажил дууссаны дараа сервер үзүүлэх, шалгах гэх зэрэг мэргэжлийн хэсэг ажлыг ажлын газарт ирж хийнэ гэж Наньжингийн Шүй Жинши дижитал технологийн ХХК-ний дэд захирал Шя Вэйдүй ярьсан юм.
Ажлаа сэргээсэн олон арван соёлын бүтээлч үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд, аж үйлдвэрийн паркууд ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс янз бүрийн арга хэмжээ авч байна. Биеийн температурыг тогтмол хэмжих, ариутгах, халдваргүйжүүлэх, хамгаалах хэрэгсэл хуваарилах ба хоол хүргэлт зэрэг арга хэмжээ авснаас гадна, зарим соёлын бүтээлч үйлдвэрийн компаниуд ажлаа сэргээхдээ ажилчдынхаа нөхцөл байдалд хандуулан гар утсаны “Боловсон хүчний статусыг бүртгэх” ажил өрнүүлж, ажлын үйл явцыг хялбаршуулан, хүмүүс хоорондын уулзалтыг цөөрүүлсэн байна.
Шинэ технологи хөгжилд хүч чадал өгдөг
Ажилтнууд хоорондоо уулзан цуглахыг аль болох цөөрүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын хэлэлцээр, бизнесийн хамтын ажиллагаа зэрэг уулзан ярилцах хурал чуулганыг хязгаарласан. Түүний зэрэгцээ орон нутгийн олон засаг захиргаа, соёлын аж үйлдвэрийн парк, соёлын бүтээлч үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд халдварын эсрэг сэтгэл нэгдэж, нүүр царайгаар биш "Дэлгэцээс-дэлгэц" ашиглаж, шууд видео болон бусад хэлбэрийн тусламжтайгаар "Алсын зайнаас гарын үсэг" зурж байна.
02 дугаар сарын 21-ний өдөр “Саньгүө on line” хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны сүлжээг дэмжих бага хурал (Бээжингийн чуулган) цахимаар зохион байгуулагдсан юм. Түүний улмаас Бээжингийн 27 компанийн анхаарлыг татаж, маш олон аж ахуйн нэгж Чэндүгийн Үхүө дүүргийн Саньгүө соёлын бүтээлч үйлдвэрийн парктай цахимаар хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ төсөл кино, телевизийн үйлдвэрлэл, соёлын үзүүлбэр, хөгжмийн үйлдвэрлэл зэрэг салбаруудыг хамардаг.
Тухайн өдөр Жэжян мужийн Ханжөү хотод хил дамнасан "Интернэтээр гарын үсэг зурах" ёслол болов.
Жэжян мужийн Ханжөү хотын хот дүүргийн Засгийн газар болон Японы Хувьцаат компанийн Токио телевиз интернэтээр Ханжөү болон Токио хотоос хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хэлэлцээрийн бичиг болох “Дү Жи Мань төсөл”-д хоёр тал алсаас гарын үсэг зурсан байна. Хөрөнгө оруулагч Токио телевиз хөдөлгөөнт, олон төрлийн шоу нэвтрүүлгээрээ алдартай.
Японы Хувьцаат компаний Токио телевизийн гүйцэтгэх захирал Кавасаки Юкио:
Өвчин тахлын нөлөөнөөс болж Ханжөү хотод биеэрээ очиж гэрээнд гарын үсэг зурах боломжгүй ч манай хоёр тал цахимаар дамжин алсын зайнаас гарын үсэг зурсан гэж хэллээ.
Цахимаар дамжин гарын үсэг зурахаас гадна соёлын үйл ажиллагаа, соёлын үйлчилгээ нь AR, том өгөгдөл, шууд нэвтрүүлэг зэрэг технологийг бүрэн ашиглаж байна.
Чэндү Жиньша дурсгалын музей цахимаар үзэсгэлэн зохион байгуулж шууд нэвтрүүлэг хийснээр 840 мянган хүн хүлээн авч үзсэн байна. Ардын уран зохиол хэвлэлийн газар Дүө-Инь, Вейбо, Билибили болон бусад платформуудыг ашиглан лекц унших шууд нэвтрүүлэг хийсэн нь маш олон хүнд хүрч, олон фенүүдтэй болжээ. Жинаньгийн гар урлалын дэлгүүр цахимаар гар урлалын хичээл бэлтгэн хүргэж байна. Орчин үеийн технологи соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эрхэмлэж, эрсдэлийг эсэргүүцэх чадвараа бэхжүүлэхийн зэрэгцээ мөн соёлын бүтээлч салбарын цаашдын хөгжлийн хандлагыг илтгэнэ.
Халдварт тахлын үед интернэт тоглоомын хөдөлгөөнт дүрс, цахим уран зохиол, гар утасны видео зэрэг соёлын дижитал бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдэж, олон нийтийн соёлын хэрэгцээ маш тулгуу шаардлагатай болсон байна. Соёлын бүтээлч үйлдвэрийн салбар нь интернэтэд тулгуурлаж бодит байдалд үндэслэн 5G, том өгөгдөл, хиймэл оюун ухаан, AI, VR зэрэг шинэ технологийг ашиглан үйлдвэрээ сэргээсэн байна гэж Фаньжүө ярилаа.
Аж ахуйн нэгжүүдэд туслах олон арга хэмжээ хэрэгжүүлэв
Соёлын бүтээлч үйлдвэрийн салбар хэдэн арван хүнтэй жижиг аж ахуйн нэгж, ажил эрхэлж буй компаниудыг хамардаг. Жижиг аж ахуйн нэгжүүд, эрсдэл багатай асуудалд хандуулан, Хятадын Ардын банк, Сангийн яам, Татварын улсын захиргаа, Хүний нөөцийн яам зэрэг салбар болон олон бүс нутгийн Засгийн газраас хариу бодлого гаргаж, халдварын байдлаас болж ажилд нь нөлөөлсөн аж ахуйн нэгж, онцгойлон жижиг, дунд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа баталгаажуулж, хөгжлөө тогтвортой байлган, хүнд хүчрийг даван туулахад дэмжинэ гэсэн байна.
02 дугаар сарын 19-ны өдөр Бээжин “Ковид-95” халдварыг даван туулж, соёлын аж ахуйн нэгжүүдийн эрүүл хөгжлийг дэмжих арга хэмжээ зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны дарамтыг бууруулах, өндөр чанартай аж үйлдвэрлэх баталгааг багтаасан 5 чиглэлээр 28 арга хэмжээ авсан байна.
Шаньхай хотоос урлаг, соёлын аялал жуулчлал, цахим спорт, соёлын үзэсгэлэн зэрэг халдварт өртсөн нөлөө бүхий жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн идэвхтэй инновацийн өөрчлөлт хийнэ. Итгэл найдвар сайтай, шаардлагат нөхцөлд нийцсэн, дунд хэлбэрийн соёлын бүтээлч аж ахуйн нэгжүүдэд Санхүүгийн холбогдох сангуудаас дэмжлэг үзүүлнэ гэж дурдсан байна.
Тяньжинь, Шаньши, Шань Ши, Жянсү зэрэг олон бүс нутаг соёлын аялал жуулчлал зэрэг халдварт ихэд өртсөн үйлчилгээний байгууллагуудад зээлийн хөнгөлөлт, ажилдаа буцсан нөхөн олговор зэргээр санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.
Хэсэг соёлын бүтээлч үйлдвэрийн парк мөн оршин суугч компаниудын түрээсийн хэмжээг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэв. 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Жаоян дүүргийн 78 соёлын аж үйлдвэрийн паркийн нийт 4000 дунд, жижиг соёлын аж ахуйн нэгжийн түрээсийг 210 сая гаруй юаниар бууруулсан байна.
Фаньвэй:
- Засгийн газрын үүднээс авч үзвэл халдвараас урьдчилан сэргийлэх, хянах өнөөгийн үе шатанд бид дэмжлэг дээр анхаарлаа хандуулах ёстой. Аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ тогтвортойгоор сэргээхэд тулгарч буй бэрхшээлүүдэд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй. Санхүүгийн дэмжлэг, үйлдвэрлэлийн харилцан туслалцаа, соёлын хэрэглээг дэмжих чиглэлээр тасралтгүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Соёлын бүтээлч аж ахуйн нэгжийн хувьд эрсдэлийг даван туулах чадвараа сайжруулахын тулд мэдээлэл, сүлжээ, ухаалаг чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байна гэж хэлсэн байна.
