Хятад-Лаосын хил дээр “PetroChina” компани Лаосын компанид 64 тонн нефтийг 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн нь Хятад улсаас Лаосын зах зээл рүү энэ төрлийн бүтээгдэхүүнийг экспортолсон анхны тохиолдол болсон байна.
“PetroChina” группийн охин компани болох Юннань муж дахь “PetroChina International” компани нь Лаосын түлшний зах зээлийг 2016 оноос эхлэн хоёр жилийн турш судалсан ажээ.
Зүүн өмнөд Азийн орнууд руу хийх нефтийн импортын хэмжээг нэмэгдүүлэх зорилго тавьсан тус компанийн хувьд Лаосын талын хэрэглэгчдийн эрэлт, зах зээлийн хүртээмж болон тээвэрлэлтийн нөхцөл зэрэг олон хүчин зүйлийг судалсан байна. Өмнө нь Лаос улс нефтийн импортын ихэнхийг Тайланд болон Вьетнамаас худалдаж авдаг байсан юм.
Хятадаас Лаос руу нефть экспортолж эхэллээ
2018-11-01 15:58
Хятадаас Лаос руу нефть экспортолж эхэллээ.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
