Хөххот-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг шинэчлэгдлээ
2018-10-27 21:32
Хөххот-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг шинэчлэгдлээ.

Монгол Улсын Агаар аяллын компаниас үйлддэг Хөххот-Улаанбаатар чиглэлийн нислэгийн Fokker 50 загварын нисэх онгоцыг E145 загварын нисэх онгоцоор сольсныг Хөххотын Бай Та буюу Цагаан суварга нисэх онгоцны газраас энэ сарын 26-ны өдөр мэдэгдлээ.

Мөн адил даваа, лхагва, баасан гарагуудад нислэг үйлдэх ба Улаанбаатар-Хөххот чиглэлийн M0801 нислэг нь даваа, баасан гарагт 10:30 цагт, лхагва гарагт 12:30 цагт нислэг үйлдэх бол Хөххот-Улаанбаатар чиглэлийн M0802 нислэг нь даваа, баасан гарагт 13:00 цагт, лхагва гарагт 15:00 цагт тус тус нислэг үйлдэх болжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
